ОХУ золбин нохдоо фронт руу илгээх уриалгад анхаарал хандуулав
5 сарын 30. 11:200

Мягмар гарагт ОХУ Екатеринбург хотын депутат Артур Зиганшин хотынхоо золбин нохдыг галын шугам руу илгээх санал гаргаж шуугиан тарьсан билээ. Тэрээр хурал дээр “Бид угаас цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ноход тэнд илүү нэмэртэй байх нь гарцаагүй биз дээ?” гэсэн юм. Тэгэхдээ тэр дэлхийн хоёрдугаар дайнд улаан армид 70 мянган нохой үүрэг гүйцэтгэж явсан түүхээс ч эш татаж амжжээ.

Харин ОХУ-ын Төрийн Думын Экологи, байгаль орчныг хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Владимир Бурматов золбин нохдыг Украины мөргөлдөөний галын шугам руу нүүлгэн шилжүүлэх тухай уриалгыг “доромж, хариуцлагагүй” үйлдэл хэмээн буруушаав. Тэрээр “Зтганшины дэндүү бодлогогүй санал дэвшүүллээ. Фронтод үүрэг гүйцэтгэж байгаа албаны ноход маш сайн бэлтгэгдсэн тулдаа цэргүүдийн амийг аварч, гэрт нь эсэн мэнд хариулахын төлөө амиа өргөцгөөж байгаа. Гөлөг байхаасаа тусгай сургуулилалттай өссөн ноход бол ОХУ-ын цэрэг, хүчний албаны албан ёсны гишүүд. Тэгтэл золбин байлаа гээд галын шугамд үхүүлэх гэж илгээх бол дэндүү доромж, хариуцлагагүй үйлдэл. Зиганшин өөрөө фронтод очиж үзэх хэрэгтэй” хэмээжээ.

Тэрээр Зиганшин хотынхоо золбин нохдын асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь түүний ажлаа хийж чаддаггүйнх гэж тайлбарласан байна.

Хэвлэл мэдээллийн сувгуудын мэдээллээс үзэхэд ОХУ-ын дөрөв дэх том хот, дунджаар 1.5 сая хүн амтай Екатеринбургт золбин ноход сүүлийн үед том асуудал болж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус хотод хүүхэдтэйгээ явсан эмэгтэй нохойд уруулсан, орон сууцны айлууд сүрэг нохойноос болоод чөлөөтэй зорчиж чадахаа байсан гэх зэрэг асуудлууд үүссэн гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16