МОНГОЛ-ЯПОН хоёр улсын арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан анхны үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна
8 сарын 13. 10:040

МОНГОЛ-ЯПОН улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан анхны үзэсгэлэнг 2024.08.15-наас 20-ны өдрүүдэд Монгол арт галерейн 2 давхрын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.

Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох, олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнг цаашид зохион байгуулах зорилготой. Тус үзэсгэлэнд 43 уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээл дэлгэгдэхээс Монгол 33 уран бүтээлчдийн 72 уран бүтээл, Японы 10 уран бүтээлчдийн 30аад уран бүтээл үзэгчдийн хүртээл болно. Үзэсгэлэнд ханын зураг, хөөмөл, уламжлалт арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал , арьсан баримал, арьсан хүүхэлдэй, холимог техник гэх мэт олон аргаар хийгдсэн бүтээлүүд байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр: Япон болон Хятадын арьсан урлагийн мастер уран бүтээлч HONGHAO CAI багшийн арьсаар хагас товгор амьтан бүтээх нэг өдрийн сургалт 2024 оны 08.19-ний өглөө 10:00-17:00 хооронд болно.

Хаана: Монгол Арт Галерей /Дүнжингарав худалдааны төвийн урд/

Холбоо барих утас: 77198080, 89110244

Японы Арьсан урлагийн нийгэмлэгээс 4 дэх жилдээ зохион байгуулагдсан “Олон Улсын Арьсан Урлагийн үзэсгэлэн” 2024.06.29-07.02-ны өдрүүдэд Токио хотноо болж өндөрлөв. Тус үзэсгэлэнд Монголын арьсан урлагийн “ХҮРЭЛ БУГА” нийгэмлэгийн уран бүтээлчид амжилттай оролцож, Арьсан зургийн төрөлд Н.Мөнхтуул тэргүүн байр, Арьсан баримлын төрөлд Э.Бямбабаяр дэд байр, Чимэглэх урлагийн төрөлд Г.Баттөр III-р байр тус тус эзэллээ.

Эх сурвалж: Монголын арьсан урлагийн нийгэмлэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18