Чилийн цөлд өвлийн цэцэг дэлгэрч байна
7 сарын 9. 12:030

Дэлхийн хамгийн хуурай газар гэгддэг Чилийн цөлд өвлөөр цэцэг дэлбээлж, олны анхаарлыг татаад байна.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Чилийн умард нутгийн Алакама цөлд сүүлийн хэд хоногт өнгө өнгийн цэцэгс дэлбээгээ нээж байгаа гэнэ. Уг нь тус цөлд есдүгээр сараас аравдугаар сарын хооронд буюу тухайн бүс нутгийн хавраар таваас долоон жил тутамд нэг удаа цэцэг цэцэглэдэг аж.

Харин долоодугаар сар тухайн нутгийн хувьд өвлийн дунд сартай дүйцэх агаад 2015 оноос хойш есөн жил ийм үзэгдэл тохиогоогүй байжээ.

Энэ жил цэцэгс эрт дэлбээлж байгаа нь бороо хур ихтэй байснаас болж байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа гэнэ. Түүнчлэн дараагийн зургаан долоо хоногийн турш дор хаяж 15мм хур тунадас орох төлөвтэй байгаагаас харахад наймдугаар сар гэхэд Алакама цөл цэцгэн гоёлоо бүрэн нөмөрсөн байх бололтой.

Хорьдугаар зууны сүүлээс эхлэн Чилийн засгийн газар, нутгийн удирдлагууд цэцэгт цөлөө хамгаалах зорилгоор машинтай цөл дээгүүр зорчих, цэцэг туухийг хуулиар хатуу хориглон, түүнийгээ чанд сахиулж байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47