Дэлхийн хамгийн өндөр настан “Супер эмээ” 117 насандаа дэвшлээ
8 сарын 21. 10:460

Саяхныг хүртэл Дэлхий дээр өдгөө амьд байгаа хамгийн өндөр настай хүн гэх тодотголын эзэн явсан Испанийн Мариа Бранас Морера эмээ 117 насандаа тэнгэрт дэвшжээ.

Тус эмгэнэлт явдлын талаар гэр бүлийнхэн нь цахим орчинд “Мариа Бранас биднийг үүрд орхин одлоо. Тэрээр яг өөрийн хүсэж байснаар зүүдэндээ зовлонгүй тайван халилаа” хэмээн мэдээлсэн байна.

Морера 1907 оны гуравдугаар сарын 4-ний өдөр АНУ-д төрсөн юм. Түүний төрсөн жил Солонгосын хойгт л гэхэд Чусоны сүүлчийн, Солонгосын анхны хан Гожон буюу И Мён Бугийг хан ширээнээс хүчээр буулгаж байв. Түүнчлэн Врайтын ах дүүс дэлхийн анхны онгоцыг хөөргөөд ердөө дөрвөн жил болж байсан хэрэг. Бас түүнийг хоёр настай байхад домогт Титаник хөлөг онгоц живсэн гэсэн үг.

Тэрээр гэр бүл нь Мексикээс цагаачилж Сан Францискод очоод удаагүй байхад мэндэлсэн бөгөөд удалгүй 1915 онд буюу дэлхийн нэгдүгээр дайны үеэр эх орон Испани руугаа явж байгаад аавыгаа алджээ. Мөн тухайн үед тэрээр өрөөсөн чихний сонсголгүй болж хоцорсон байна.

Хожим 1931 онд буюу Испанийн иргэний дайнаас тавхан жилийн өмнө Морера нэгэн эмчтэй гэрлэж, 40 жил ханилаад, хайртай нөхрөө 72 настайд нь мөнх бусад үдсэн аж.

Морера эмээ гурван хүүхэд, 11 ач, зээ, 13 гучтай юм санж. Харамсалтай нь түүний нэг хүүхэд өөд болжээ.

Төрөлх Испанийнхаа зүүн умард нутгийн жижигхэн Олот хотын ахмадын асрах газарт 2000 оноос амьдарч эхэлсэн тэрээр 2020 оны тавдугаар сард цар тахлын халдвар авсан ч удалгүй бүрэн эдгэсэн юм. Тийнхүү ноднин жил Морера албан ёсоор дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр настан болсон билээ.

Хэдий өндөр настай ч Морера эмээ Х платформ дээр идэвхтэй жиргээч билээ. Тэрээр “Супер Каталан эмээ” гэдэг хаягтай. Харамсалтай нь нас барахынхаа урьд өдөр эмээ өөрийн хуудаснаа “Бие ер нь базаахгүй болж байна. Дөхөж дээ. Бүү уйлаарай, би нулимсанд дургүй шүү. Надад санаа зоволтгүй дээ. Хаашаа ч явлаа гэсэн надад сайхан байх болно бас би үргэлж та нартай хамт шүү” гэж бичсэн байна.

Ийнхүү супер эмээ таалал төгссөнөөр дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настан гэх тодорхойлолт Японы 116 настай Томико Итүкад шилжиж байгаа юм.

Геннисийн номоос харвал, дэлхийн хамгийн өндөр насалсан хүн одоогийн байдлаар 122 насандаа өөд болсон франц эмээ Жийнни Луйс Калмент юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18