Цахилгаан машин байгальд улам хортой байж болзошгүй гэв
7 сарын 22. 13:131

Олон жилийн өмнөөс хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд нийгмийн хэмжээнд олон зүйлийг шинэчилж, заримыг нь орвонгоор нь өрчлөх хэрэгтэйг ойлгон, түүнийхээ дагуу салбар бүрд хичээн ажиллаж байгаа билээ. Ялангуяа автомашины салбар энэ дунд хамгийн ихээр өөрчлөгдөж байгаа юм.

Тухайлбал, дотоод шаталтын хөдөлгүүрийг халж, нийтээрээ цахилгаан машин руу шилжих нь уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах хамгийн хялбар аргуудын нэг гэж нийтээрээ хүлээн зөвшөөрөөд удаж байна. Гэвч сүүлийн үеийн зарим судалгаанаас үзэхэд цахилгаан машин бидний бодож байсан шиг тийм ч байгальд ээлтэй биш байж мэдэх юм.

Уг нь цахилгаан машин унаж хэрэглэснээр машины яндангаас гарах утаа, тортог, бохирдол арилах сайн нөлөөтэй, дэлхий нийтээр цахилгаан машин унавал агаарын бохирдол, хүлэмжийн хий гээд хэд хэдэн асуудлыг давхар давхар хөнгөрүүлэх сайн талтай гэдэг. Тэр байтугай зарим орон ойрын жилүүдэд шатахуунаар ажилладаг машинуудыг хуулиар хориглох төлөвлөгөө ч гаргаад буй.

АНУ-ын судлаачдын баталснаар цахилгаан машин энгийн түлш, шатахуунаар ажилладаг машинуудаас 31 хувиар бага нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж байгаа гэнэ.

Гэтэл цахилгаан машины баттерей тийм ч ээлтэй сонголт биш байж магадгүй юм байна. Жишээлбэл, энгийн Хонда Аккорд машины цахилгаан холбоосд 18кг зэс ордог бол цахилгаан Аккорд машинд 90 орчим кг зэс ордог аж.

Өөрөөр хэлбэл, цахилгаан машин унадаг болсноор нүүрсхүчлийн хийн ялгарлыг 31 хувиар бууруулах хэдий ч зэс олборлолтыг бараг тав дахин нэмэх юм байна.

Түүнээс гадна цахилгаан машины хэрэглээг дэмжихийн тулд дэлхий даяар машин цэнэглэх газрууд байгуулах шаардлагатай. Үүнд мөн л асар их хэмжээний зэс шаардлагатай болох нь мэдээж. Статистик мэдээллээс үзвэл, цахилгаан машин болон цэнэглэгчийн өсөлт энэ хурдаараа цааш үргэлжилбэл, дараагийн арван жилд гэхэд зэсийн хэрэгцээ 3-5 сая тонн болтлоо өсөж болзошгүй гэнэ. Үүнийг хангахын тулд хүн төрөлхтөн түүхэнд байгаагүй их зэс олборлож, түүний төлөө хэд хэдэн зэсийн уурхай шинээр хаа сайгүй байгуулах шаардлагатай болно.

Гэтэл зэс олборлох, уурхай байгуулах ажил дор хаяж 20 жил үргэлжилдэг амаргүй бөгөөд аюултай ажил байдаг. Мөн зэсийн уурхай өөрөө байгальд маш хөнөөлтэй гэдгийг салбарынхан баталдаг билээ. Тухайлбал, зэсийн уурхай байгуулахад тулд ой үгүй хийж, газар сүйтгэж, ус бохирдуулах гээд үндсэн гурван аюул тулгардаг гэнэ. Түүнээс гадна зэс олборлох явцад агаарт их хэмжээний хорт бодис, байтугай цацраг идэвхэт бодис тардаг нь хүний эрүүл дэд онц аюултай байдаг аж.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Mongol
202.55.188.86
   /
7 сарын 22. 19:22

Baigald hamagiin eeltei mashin gevel anh Toyota giin hiisen ustorogchoor yavdag mashin bna daa.

Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54