ХБНГУ-ын Au-Pair соёлын солилцооны хөтөлбөрийн “Mongolian Au-Pair тэтгэлэг 2024” зарлагдлаа
7 сарын 30. 10:570

Натуршутц монгол компанийн дэргэдэх Гарьд сангаас “Mongolian Au-Pair тэтгэлэг 2024” 2 дахь жилдээ зарлаж байна. 18-26 насны Англи хэлний В2 мэдлэгтэй, гадаад оронд амьдрах, суралцах, аялах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуучуудад “Au-Pair олон улсын соёлын солилцооны хөтөлбөр”-р дамжуулан хөгжих боломж олгох зорилгоор уг тэтгэлгийг хэрэгжүүлж байгаа билээ.

Au-Pair олон улсын соёлын солилцооны хөтөлбөрийн тухай:

Европийн Зөвлөлийн гишүүн орнууд анх 1969 онд CETS 068 - European Agreement on "Au-pair" Placement хөтөлбөрийг баталснаар 18-26 насны залууст тодорхой нэг улсын зочин айлд амьдрангаа тухайн орны хэлийг сурч, түүх соёлтой танилцах боломжийг нээж өгсөн юм. Өдгөө 50 гаруй жилийн түүхтэй уг хөтөлбөрт дэлхийн 45 улс орны мянга мянган залуус хамрагдсаар байна. Au-Pair зочин айлд амьдрах хугацаандаа гэрийн ажилд туслан, хүүхэд харж асран гэр бүлийн гишүүний адил амьдарна. Зочин айлаас Au-Pair залууст өдөр тутмын хэрэгцээний мөнгө өгөх, байр, хоолоор хангах, даатгал төлөх зэрэг амьдралын анхан шатны бүх хэрэгцээ шаардлагыг хангаж өгдөг.

Хөтөлбөрийн давуу талууд:

  1. Цалинтай
  2. Байр, хоолтой
  3. Эрүүл мэндийн даатгалтай
  4. Герман улсын аль ч мужид зорчих боломжтой 1 жилийн вагоны билеттэй
  5. Европын орнуудаар аялах эрхтэй виз
  6. Банкны баталгаа, орлого нотлох шаардлагагүй

Хөтөлбөрийн ашиг тус:

  1. Хувь хүний хөгжилд маш олон төрлийн ахиц гарч амьдралын чанараа сайжруулж чаддаг: Бие даан амьдрах, цагийн менежмент, төлөвлөлт, олон улсын хүмүүстэй харилцах харилцаа чадварт суралцах, өөрийн санхүүгээ удирдах чадварыг олж авдаг.
  2. Гадаад хэлний мэдлэг буюу Герман хэлийг орчинд нь 100% орчинд сурах
  3. Олон улсын гэр бүл, найз нөхөдтэй болох
  4. Өөрийн мөнгөөр анх удаа Европын улс орнуудаар аялж, ДУРСАМЖ ДҮҮРЭН туршлага хуримтлуулдаг
  5. Олон улсын туршлага олж авсан CV нь ажил амьдралын карьерт нөлөөлдөг
  6. Европт суралцах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлээрээ ажиллах боломжоо нээдэг.

2023 оны тэтгэлгийн эзэн А.Дэлгэржаргалын хөтөлбөрт хамрагдсан цуврал нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

https://youtu.be/4kIydvsooaM

 

Тэтгэлэг: Монголоос Герман улс руу Au-Pair хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай зардал, 2 талын нислэгийн тийзийг 100% ивээн тэтгэнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй

Хөтөлбөрийн олон улсын визний шаардлага:

  • 18-26 насны
  • Гэрлээгүй
  • Хүүхэдгүй

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалт маань дараах 2 үе шаттай байна.

  1. Анкет шалгаруулалт
  2. Ярилцлагын шалгаруулалт

Тэтгэлгийн хүсэлтийг 7 сарын 30-с 8 сарын 23-г дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 8 сарын 26-аас 30-ны хооронд явагдана.

Тэтгэлгийн хүсэлтийг https://docs.google.com/forms/d/e/m энд дарж орж, анкетыг бүрэн бөглөж, видео танилцуулга хавсаргана.

2024.08.16-нд 12:00-15:00 цагийн хооронд, Innovation hub -д зохион байгуулагдах эвентээр Au-Pair хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бодит туршлагаа хуваалцах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Вебсайт: www.naturschutz.mn

Холбоо барих утас: 7711-6906

Фейсбүүк пейж хуудас: Naturschutz Mongol Culture Exchange

Эх Сурвалж: Натуршутц монгол компани

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47