ХААН ДААТГАЛ ХХК нь хоёр дахь жилдээ “АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН СОРИЛТ БА БОЛОМЖ" олон улсын хэлэлцүүлэг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
8 сарын 12. 11:450

2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын "Агаарын тээврийн салбар"-т тулгамдаж буй асуудалд хамтын шийдэл эрэлхийлж, цаашдын чиг хандлага, боломжуудыг тодорхойлох зорилгоор "АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН СОРИЛТ БА БОЛОМЖ" арга хэмжээг Хаан Даатгал ХХК нь олон улсын мэргэжилтнүүдийн хамт амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд олон улсын A зэрэглэлийн, агаарын тээвэр, нисэх хүчний салбарт тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч, Монгол улс төдийгүй дэлхийн томоохон агаарын тээврийн давхар даатгагч "Liberty Mutual Reinsurance Company" болон дэлхийн ТОП-3 давхар даатгалын брокерын нэг “Willis Tower Watson”, хохирол үнэлгээ, эрсдэлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэгч “McLarens”, олон улсын хуулийн фирм "Holman Fenwick Willan" компаниудын эрсдэл, андеррайтинг хариуцсан удирдлагууд айлчлан ирж, салбарын чиг хандлага болон тулгарч буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан агаарын тээврийн авиа компаниуд болон агаарын хөлөг эзэмшигч, өмчлөгчдийн төлөөлөлд агаарын тээврийн даатгалын оролцогч талуудын чиг үүрэг, хохирлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг өргөн хүрээнд мэдээлэл хүргэн, цаашдын боломжийн талаар хэлэлцсэн онцлогтой байв.

Энэ хүрээнд оролцогч талуудын төлөөллүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

ТОМ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙН ХУВЬД $500-$600 САЯТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ХАРИУЦЛАГЫН ЭРСДЭЛ ЯРИГДДАГ

Хаан Даатгал ХХК, Тэргүүн дэд захирал Ц. Энхжавхлан “Агаарын хөлгийн даатгал нь өөрийн онцлогоос хамаарч маш өндөр дүн бүхий эрсдэлтэй байдаг бөгөөд энэхүү эрсдэлийг Монгол улсын даатгалын компани олон улсад байршуулдаг. Бидний энэ жилийн арга хэмжээний хамгийн гол онцлог нь түүхэндээ анх удаа Монгол улс төдийгүй дэлхийн хамгийн том агаарын тээвэр, нисэх буудал зэргийг давхар даатгаж буй компанийн нэг болох “Liberty Mutual”-н андеррайтинг, нөхөн төлбөрийн захирлуудыг урьж Монгол улсын агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцах цаашлан шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө авах боломжоор хангаж өгч буй юм” хэмээв.

ИРЭХ ЖИЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТААТАЙ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА

Liberty Mutual Reinsurance Company, Агаарын тээврийн даатгалын газрын захирал Мэган Уокер “Цар тахлын дараах зах зээлийн тэлэлт үргэлжлэх дүр зурагтай байгаа тул ирэх жилүүдэд Монгол улсын агаарын тээврийн салбарын нөхцөл байдал таатай байна хэмээн харж байна. Монгол улсын авиа компаниудтай хийсэн уулзалт, ярилцлагын үеэр маш олон сорилт бэрхшээлтэй нүүр тулсан ч тэдгээр хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулсан туршлагыг нь сонсоод ихэд гайхширсан. Монгол улсын газар нутаг том, нөөц боломж ихтэй тул агаарын тээврийн салбарын цаашдын үйл ажиллагаа өсөх бүрэн боломжтой хэмээн харж байна” гэв.

Олон улсын даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдтэй харилцаа холбоотой байж түншлэл үүсгэх мөн байнгын мэдлэг мэдээлэлтэй байж сайн туршлагыг хуримтлуулах нь чухал талаар тэд онцолсон юм.

Эх сурвалж: Хаан даатгал ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18