ПАРИС-2024: Олимпын гурав дахь өдрийн тойм мэдээ
7 сарын 30. 14:240

Өчигдөр буюу даваа гарагт хийн урт буу, байт харваа, усанд үсрэлт, сэлэлт, туялзуур сэлэм зэрэг төрөлд 19 багц медалийн төлөө тамирчид өрсөлдлөө.

Гурван өдрийн дараах байдлаар медалийн хүснэгтийг Японы баг тамирчид 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Япончууд морин спортын төрөлд 90 гаруй жилийн хугацаанд анх удаагаа хүрэл медаль хүртсэн нь жинхэнэ сюрприз байлаа. Мөн Олимпын шинэ төрөл болох скейтбордингийн тэмцээнд Японы эрэгтэй тамирчин Юто Хоригомэ алтан медалийн эзэн болсноор түүхэнд бичигдэв.

Рафа vs Жокович

Энэ өдрийн хамгийн эрэлт ихтэй тасалбар нь Испанийн теннисчин Рафаэль Надаль, Сербийн теннисчин Новак Жокович нарын хооронд болсон тоглолтын билет байлаа. “Рафагийн тоглолтын тасалбарыг худалдаж авна” гэсэн бичиг барьсан хүмүүс Парисын замын уулзварууд дээр маш олон байв.

 

 

Испанийн теннисчин Надалийг францчууд өөрийн тамирчдаас дутуугүй хүндлэн биширдэг ажээ. “Ролан Гаррос” тэмцээний шороон талбай дээр түүний байгуулсан 14 удаагийн ялалтын рекорд амжилтыг эвдэх хүн гарч ирэх нь юу л бол. Францчууд Надалийг асар ихээр хүндэлдэгийн жишээ бол Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр тэрбээр Олимпын бамбарыг буухиалсан явдал юм.

Энэ удаагийн тоглолтын үеэр Рафагийн амжилттай цохилт бүрийн дараа үзэгчид уухайлан алга ташиж байлаа. Гэвч энэ дэмжлэг ялалтад хүргэсэнгүй.

Аугаа хоёр теннисчин 2006 онд тоглож байсан Парисын теннисний талбайдаа дахин учраа таарч, 60 дахь удаагаа хоорондоо тоглолоо. Жокович эхний сетэд 6:1-ээр төвөггүй ялсан бөгөөд хоёрдугаар сетэд тооны харьцаа 4:0 болох үед Рафагийн хөгжөөн дэмжигчдийг “нойлоор битгий ялагдаасай” гэсэн бодол эзэмдэж байлаа. Хэдэн жилийн өмнө баруун гуяндаа бэртэл авсан нь сүүлийн үед Надалийн тоглолтод илт нөлөөлөх болсон, гэхдээ түүнийг хол харьцаагаар хожигдохыг фанатууд нь хүсэхгүй.

Тэдний итгэл найдварыг алдахгүйг хичээсэн Рафа дараачийн дөрвөн геймд тооны харьцааг 4:4 болгосон хэдий ч давуулалтаа алдсанаар Новак тоглолтыг 6:1, 6:4 гэсэн харьцаагаар давамгайлан дуусгалаа.

Одоо Жокович ганцаарчилсан төрөлд тоглолтоо үргэлжлүүлэх бол Надаль дан хосын төрөлд Карлос Алькарастай хамт тоглоно.

Рафаэль Надаль Олимпын хошой аварга /Бээжин-2008, Рио-2016/ бол Жокович 2008 оны Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

Украины анхны медаль ба Молдовагийн хоёр медаль

Украины туялзуур сэлэмчин Ольга Харлан Парисын Олимпын анхны медалийг эх орондоо авчирлаа. Өдгөө 33 настай тэрбээр хүрлийн төлөөх тулаанд Өмнөд Солонгосын Чой Сибин-ийг 15:14 харьцаагаар ялжээ. О.Харлан Бээжин-2008 Олимпын наадмаас багийн төрөлд алтан медаль, Рио-2016 наадмаас мөн багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ удаагийн медаль бол түүний хувьд ганцаарчилсан төрөлд хүртсэн гурав дахь хүрэл медаль бөгөөд өмнөх 2012 он ба 2016 оны Олимпуудад гуравдугаар байрт шалгарч байв.

Гурван өдрийн дараах байдлаар Украины хөрш Молдова улсын баг тамирчид медалийн хүснэгтэнд 25 дугаар байрт жагсаж байгаа бөгөөд хоёр эрэгтэй жүдоч хүрэл медаль хүртсэн байна.

Медалийн хур буулгасан британичууд

Их Британийн баг тамирчдын хувьд даваа гараг амжилтаар дүүрэн өдөр байлаа. Тамирчдын сэтгэл зүй, тэсвэр тэвчээрийг тултал нь сорьдог уулын дугуйн тэмцээний явцад Олимпын аварга цолоо хамгаалахаар Парист ирсэн Их Британийн Том Пидкокийн дугуй хагарснаар тэрбээр сүүлчийн тойргийн өмнө 9 дүгээр байр руу ухарч, манлайлагч Виктор Корецки-гээс /Франц/ 40 секундээр хоцорч байлаа. Харин тэрбээр хэрхэн өрсөлдөгчөө гүйцэж, ялалт байгуулсан талаарх яриа хөөрөө мэргэжилтнүүд ба хөгжөөн дэмжигчдийн дунд удаан хугацаанд өрнөх болно. Энэ ялалт бол Парис-2024 Олимпын наадмын хамгийн дуулиант ялалтуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

 

Мөн багийн төрөлд Их Британийн морин спортын тамирчид тав дахь удаагаа Олимпод аваргаллаа. Мөнгөн медалийг Францын баг, хүрэл медалийг 1932 оноос хойш анх удаагаа япончууд хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 10 м-ийн усанд үсрэлтийн төрөлд британичууд ихээхэн найдлага тавьж байлаа. Олимпын аварга, Олимпын гурван хүрэл медальт Том Дэйли 24 настай Ноа Уильямстай хослон 10 м-ийн өндөр тавцангаас синхрон үсрэлт хийж мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 30 настай Дэйлигийн хувьд энэ бол тав дахь удаагийн Олимп юм.

Парис-2024-ийн анхны дээд амжилт

24 настай Францын усанд сэлэлтийн тамирчин Леон Маршан багтаа алтан медаль авчирсан төдийгүй 400 м-ийн зайн холимог сэлэлтийн төрөлд Олимпын рекорд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг 2008 оны Олимпын үеэр домогт Майкл Фелп тогтоогоод байсан юм. Энэ удаад Маршан хоёрдугаар байр эзэлсэн Японы Томоюки Мацүшитагаас 5,67 секундийн өмнө барианд оржээ. Хүрэл медалийг АНУ-ын тамирчин Карсон Фостер хүртсэн байна.

 

 

Таитад болж буй тэмцээн

Парис хотоос 16 мянган км-ийн алсад орших Францын Полинезийн арлуудад Олимпын наадмын серфингийн спортын тэмцээн болж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Серфингчид бэлтгэлээ хийхийн тулд Олимпын нээлтээс долоо хоногийн өмнө Полинезид ирсэн бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн төрөлд хоёр багц медалийн эзэд тодорно.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас