Олимпын медалийг аль улс хамгийн өндрөөр байлсан бэ?
8 сарын 14. 12:530

2024 оны Парисын Олимпын наадам өндөрлөх гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагч Франц улсаар тогтохгүй улс орнуудын засгийн газар медальтнуудад олгодог урамшууллын хэмжээ олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Forbes сэтгүүл орон нутгийн цагаар 12-ны өдөр олимпийн медалийн урамшууллын бодит хэмжээг тооцсоны үр дүнд хамгийн их мөнгө зарцуулж буй улсаар Итали тодорсныг онцолжээ.

Олимпийн нээлтийн өмнө Итали улс алтан медальтнуудад 196 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 98 мянган ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчдад 65 мянган ам.доллар өгнө гэж амласан. Тэгвэл энэ удаагийн олимпоос Итали улс 12 алт, 13 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 9-р байрт бичигдээд байгаа билээ. Энэ нь 2000 оны Сиднейн олимпоос 13 алтан медаль авснаас хойших хамгийн сайн үзүүлэлт юм. Итали улс тамирчдынхаа медалийн урамшуулалд нийт 10.7 сая ам.доллар олгох төлөвтэй байгаа юм.

Харин зохион байгуулагч орон Франц алтан медаль хүртсэн тамирчинд 87 мянган ам.доллар, мөнгөн медальд 43 мянган ам.доллар, хүрэл медальтанд 22 мянган ам.долларын урамшуулал олгох ба энэ удаагийн олимпоос 16 алт, 26 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийлбэр дүнгээр тавдугаар байрт жагсаад байгаа билээ. Франц улс медалийн урамшуулалд нийт 9,4 сая ам.доллар олгох тооцоо бий.

Тэгвэл Парисын олимпийн нийлбэр дүнгээр нэгдүгээрт бичигдсэн АНУ-ын хувьд алт 37500 ам.доллар, мөнгө 22500 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчинд 15 мянган ам.доллар байхаар тогтоосон нь Итали, Францынхаас хамаагүй бага байгаа юм. Тус улс энэ удаагийн олимпоос 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн бөгөөд нийт шагналын сан нь 8.3 сая ам.доллар болох төлөвтэй байна.

Олимпын медальтнууддаа 3,8 сая ам.долларыг зарцуулж буй Унгар улс 1,92 сая ам.долларыг зарцуулж буй Хонконг улс уг жагсаалтыг удаалжээ.

Оросын түрэмгийлэлд нэрвэгдэж буй Украин, Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлтэй дайтаж байгаа Израил улсууд тус бүр 1,5 сая ам.долларыг Парисын олимпоос медаль хүртсэн тамирчдадаа олгох аж. Тодруулбал энэ удаагийн олимпод Украин 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар 22 дугаар байрт, Израиль 1 алт, 5 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 41 дүгээр байрт жагссан юм.

Түүнчлэн Нидерланд, Польш, Шинэ Зеланд зэрэг нийт 10 гаруй улс тамирчдадаа медалийн урамшуулал болгон нэг сая гаруй ам.доллар олгох төлөвлөгөөтэй байна.

2020 оны Токиогийн Олимпоос ганцхан мөнгөн медаль хүртсэн тамирчиндаа 5 сая риалын (4.5 тэрбум төгрөг) шагнал олгож байсан Саудын Араб энэ удаагийн олимпоос медаль аваагүй тул уг жагсаалтаас хасагджээ. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 49 килограммын жинд Дуня Абуталеб хүрэл медалийн төлөө дагах тэмцээнд оролцох эрхтэй болсон ч харамсалтай нь медаль хүртэж чадаагүй юм.

Тэгвэл аль улс алтан медалийг хамгийн өндрөөр байлсан бэ?

Парисын олимпын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн Вивиан Конг эх орондоо ирэхдээ 6 сая Хонгконг доллар (ойролцоогоор 2.5 тэрбум төгрөг) хүртэх юм. CNBC болон TIME зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, Хонг Конг энэ олимпод алтан медалийг 768 мянган ам.доллар, мөнгөн медалийг 384 мянган ам.доллар, хүрэл медалийг 192 мянган ам.доллароор тус тус байлсан аж.

Харин Хонконгийн дараа олимпын медалийг хамгийн өндрөөр байлсан орон бол Сингапур юм. Сингапур алтан медальтанд 745 мянган ам.доллар, мөнгөн медальтанд 373 мянган ам.доллар, хүрэл медальтанд 186 мянган ам.долларыг олгохоо амласан ба энэ удаагийн олимпоос дарвуулт завины төрөлд ганцхан хүрэл медаль авч, нийлбэр дүнгээр 84 дүгээр байрт жагссан байна.

Индонези 300 мянган ам.доллар, Израиль 271 мянган ам.доллар, Казахстан 250 мянган ам.доллароор тус тус удаалжээ. Түүнчлэн мөнгөн шагналаас гадна өөр тусгай шагнал олгодог орнууд ч бий. Тухайлбал Польш улс олимпийн наадамд оролцож эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан мөнгөн шагналаас гадна 84 сая төгрөгийн үнэ бүхий тансаг очир алмааз, хоёр хүний ​​аяллын эрхийн бичиг, нийслэл Варшав хотноо байрлах хоёр өрөө байр зэргийг олгох аж. Польш улс энэ удаагийн олимпоос 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртснээр нийлбэр дүнгээр 42 дугаар байрт жагссан юм. Спорт авиралтын төрлөөр цорын ганц алтан медалийг хүртсэн Александра Мирослав дээр дурдсан шагналуудыг хүртэх нь тодорхой болоод байна.

Мөн Казахстан медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн шагналаас гадна орон сууц олгодог аж. Малайз улс алтан медаль хүртсэн тамирчинд мөнгөн шагналын хамтаар автомашин бэлэглэдэг юм. Гэвч энэ удаад тус улс хоёр хүрэл медальтайгаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт бичигдсэн билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38