ОУВС Этиоп улсад 3.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ
2024, 7 сарын 31. 5:110

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дефолт зарласан Этиоп улс Олон улсын валютын сангаас (ОУВС) 4 жилийн хугацаатай 3.4 тэрбум ам.долларын тусламж олгох зөвшөөрлийг авчээ.

Этиопын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг ENA-гийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, ОУВС өмнөх өдөр нь Удирдах зөвлөлийн хурлаа хийж, Этиоп улсад олгох өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг баталсан байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд ОУВС ойрын хугацаанд 1 тэрбум ам.долларыг тус улсад олгохоор болжээ.

Энэ нь инфляцын өндөр түвшин, гадаад валютын архаг хомсдолд нэрвэгдсэн Этиопын засгийн газрын зээл, татаас, өрийн бүтцийн өөрчлөлтөөр дамжуулан босгох гэж буй 10.7 тэрбум ам.долларын нэг хэсэг аж.

Этиоп улс өнгөрсөн жилээс эхлэн ОУВС-тай санхүүгийн тусламж авах талаар хэлэлцээр хийж байсан билээ.

Үүнээс гадна валютын зах зээл дэх төрийн оролцоог хаахын тулд зах зээлийн гүйлгээнд суурилсан хөвөгч ханшийн системийг нэвтрүүлэх зэргээр эдийн засгийн шинэчлэлийн өргөн хүрээтэй хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлэхээр болсон байна.

Өмнөх өдөр нь Этиопын Төв банкны зүгээс энэ тухай олон нийтэд зарласны дараахан тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн нэг ам.доллартай харьцах ханш 23 хувиар буурчээ.

ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлэхдээ, "Энэ бол Этиопын хувьд чухал мөч. Дөрвөн жилийн хугацаатай өргөтгөсөн зээлийн системээр дамжуулан хөгжлийн түншүүд болон зээлдүүлэгчдээс нэмэлт гадаад санхүүжилтийг татах ба өрийн бүтцийн өөрчлөлтийг амжилттай өндөрлүүлэх тогтолцоог бүрдүүлнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35