Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний үйл ажиллагаа 12 хувиар өсжээ
8 сарын 12. 14:190

Хятад, Европыг холбосон ачааны галт тэрэгний үйл ажиллагаа өнгөрөгч нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн тооцоо гарчээ. Энэхүү өсөлт нь нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад тусална гэж Хятадын орон нутгийн хэвлэлүүд дүгнэсэн байна.

Тодруулбал Хятадын төрийн мэдлийн Global Times сонин 11-ний өдөр Хятадын төмөр замын нийтэлсэн тоо баримтаас иш татан, энэ оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл Хятад-Европыг холбосон галт тэрэгний тоо 11.403 болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсныг дурдав. Түүнчлэн эдгээр галт тэрэг TEU (20 тонн хэмжээтэй) хэмжээ бүхий 1.22 сая чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Түүнчлэн өнгөрөгч долдугаар сарын байдлаар 1776 галт тэрэг зорчоод байгаа ба энэхүү хэмжээ өнгөрсөн тавдугаар сараас хойш гурван сар дараалан 1700-аас даваад байгаа юм.

Шанхай дахь хангамжийн сүлжээний удирдлагын EPU компанийн гүйцэтгэх захирал Томми Тан Global Times сонинд хэлэхдээ “Ачааны галт тэрэгний салбар энэ жил ойролцоогоор 5 хувиар өссөн” гээд хэтийн төлөв өөдрөг байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний удирддаг компани Францын Лион, Унгарын Будапешт зэрэг Европын хэд хэдэн хот руу галт тэргээр ачаа тээвэрлэдэг аж.

Улаан тэнгисийн хямралын улмаас холуур тойрч явахаас аргагүй болсон далайн замтай харьцуулахад төмөр замын тээвэр илүү өрсөлдөх чадвартай болсныг салбарын мэргэжилтнүүд онцолсныг тус сонин өгүүлэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18