Тайланд: Гадны орнуудад ажиллаж буй нарийн мэргэжилтнүүдээ татахын тулд татварыг хоёр дахин бууруулна
8 сарын 2. 4:350

 

Тайланд улс хилийн чанадад өндөр технологийн салбарт ажиллаж буй өөрийн орны чадварлаг нарийн мэргэжилтнүүдээ эргүүлэн татахын тулд татварыг эрс бууруулахаар шийджээ.

Bloomberg News агентлагийн 31-ний өдөр мэдээлснээр, Тайландын засгийн газар цахилгаан бараа, автомашин, робот, нисэх зэрэг технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээ эх орондоо эргүүлэн татахын тулд татварыг бууруулах төлөвлөгөөг баталсан талаар онцолсон байна.

Тодруулбал гадны орнуудад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж буй нарийн мэргэжилтнүүд ойрын таван жилийн хугацаанд ердөө 17 хувийн орлогын албан татвар төлөхөөр болж буй аж. Энэ нь жилийн 5 сая бат ба түүнээс дээш орлоготой Тайландчуудын төлдөг 35 хувийн орлогын албан татварын талд нь ч хүрэхгүй байна гэсэн үг юм.

Татварын хөнгөлөлтөд хамрагдах хүмүүс бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, гадаадад хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагатай гэнэ. Засгийн газрын зүгээс тэднийг ажилд авсан компаниудад ч хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.

Эрх баригчид энэхүү шийдвэрээр дамжуулан хамгийн багадаа 500 нарийн мэргэжилтнийг эх орондоо эргэж ирнэ гэж найдаж байгаа бөгөөд үүнээс үүдсэн татварын алдагдал 120 сая батад хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Тус улсын Сангийн дэд сайд Паопом Лотьянасакул “Бид Тайландад нарийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг авчирч, эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийг хүсэж байна. Гол гол салбарууд хөгжихийн хэрээр татварын орлого ч цаашид нэмэгдэнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Экспортын хэмжээ буурч байгаагаас гадна, айл өрхүүдийн өрийн хэмжээ нэмэгдэж буй зэргээс шалтгаалан сүүлийн үед тус улсын эдийн засагт багагүй хүндрэл тулгараад байгаа юм. Тухайлбал өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ердөө 1.9 хувьтай байжээ.

Өнгөрсөн жил ажлаа хүлээн авсан одоогийн ерөнхий сайд Тета Тависин нь бизнес эрхлэгч байсан бөгөөд өөрийгөө "борлуулалтын ажилтан” хэмээн нэрийдэж, эдийн засгийг сэргээхийг нэн тэргүүнд тавьсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй хэмээн шинжээчид шүүмжилдэг.

Хөдөлмөрийн насныхан хөгширч байгаагийн улмаас Тайландын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар суларч байгаа бол өндөр технологийн салбар ч мэргэжлийн боловсон хүчний хомсдолд ороод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54