Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Үл хөдлөх хөрөнгийн уналтаас болж Хятадын гангийн үйлдвэрлэл хумигдаж байгаа энэ үед дэлхийн гангийн салбар ч хүндхэн байдалд орж болзошгүйг салбарынхан анхаарууллаа.
Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятадын Bao Steel компанийн дарга Ху Ванмин хагас жилийн хурал дээрээ ажилтнууддаа хандан “Хятадын гангийн үйлдвэрлэлийн нөхцөл байдал төсөөлж байснаас илүү урт, хахир хүйтэн, тэвчихийн аргагүй “өвөл” шиг байна. Энэ нь 2008, 2015 онд тохиосон цочролоос илүү ноцтой сорилт болно" гэж анхааруулав. Bao Steel нь дэлхийн гангийн 7 орчим хувийг үйлдвэрлэдэг компани бөгөөд тус компанийн нөхцөл байдал зах зээлийн төлвийг шууд илэрхийлдэг юм. Тэгвэл ноён Хугийн хэлсэн үгнээс үзвэл 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2015 оны үл хөдлөх хөрөнгийн салбарын удаашралаас ч илүү хэцүү цаг үе ирээд байна гэж ойлгож болох юм.
Bloomberg News агентлаг Хятадад удаан хугацаагаар үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт хэд хэдэн ноцтой үр дагаварыг авчрах төлөвтэй байна хэмээн дүгнэв. Тухайлбал Хятадын ган үйлдвэрлэгчид эх орондоо шингээж чадахгүй байгаа бүтээгдэхүүнээ экспорт руу чиглүүлж байгаагийн улмаас энэ онд Хятадын гангийн экспорт 100 сая тонн орчимд хүрэх төлөвтэй байгаа нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Улмаар дэлхийн гангийн зах зээл ч илүүдэл нийлүүлэлтээс болж тун савлагаатай байна. Ган үйлдвэрлэгч Германы ThyssenKrupp AG компани мөн өдөр хийсэн гүйцэтгэлийн тайландаа гурав дахь удаагаа буюу өнгөрөгч 2 ба 5-р сараас хойш дахин жилийн цэвэр ашгийнхаа таамаглалыг буурууллаа. Энэ сарын эхээр Люксембургийн гангийн компани ArcelorMittal "Хятадын гангийн экспорт нэмэгдсэн нь дэлхийн зах зээлийг "тогтворгүй" байдалд орууллаа" гэж онцолсон. Гангийн түүхий эд болох төмрийн хүдрийн фьючерсийн үнэ одоогоор Сингапурын бирж дээр нэг тонн нь 95 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Эх сурвалж: Hankyung
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй