Трамп-Харрисын мэтгэлцээний онцлох үгс
9 сарын 11. 13:500

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар ABC телевизийн зохион байгуулсан нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр өөрсдийн бодлогын байр сууриа сонгогчдод хүргэлээ. Хоёр нэр дэвшигч анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм.

Мэтгэлцээний үеэр тэдний хэлсэн онцлох гол үг өгүүлбэрүүдийг CNN телевиз тоймлосныг та бүхэнд хүргэе.

  • Эдийн засаг:К.Харрис “боломж олгогч эдийн засаг”-ийн төлөвлөгөөгөө онцолж, орон сууцыг хямдруулах, хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх тухай саналаа танилцуулжээ. Харин Д.Трамп экспортын татвар ногдуулах нь америкчуудад ашиг тусаа өгнө гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-д экспортолж буй Хятадынхаас бусад бараа бүтээгдэхүүнд 10-20 хувийн татвар ногдуулах, харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулах байр суурьтай байгаа ажээ. Энэ нь америк хүн бүр жилд 2600 долларын илүү зардал гаргана гэсэн үг хэмээн Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэн тооцоолжээ.

  • Үр хөндөлт:Флорида муж улсад зургаан долоо хоногийн хугацаанд үр хөндөлтийг хориглосон шийдвэрээ Д.Трамп хамгаалж, үр хөндөлт нь төрийн түвшний асуудал байх ёстой гэсэн байр сууриа онцолжээ. Тэрбээр мөн Дээд шүүх “Roe v. Wade” шийдвэрийг хүчингүй болгосныг, мөн консерватив шүүгчдийг танхимд томилоход өөрийн гүйцэтгэсэн үүргийг дурдсан байна. Харин К.Харрис “Трампын үр хөндөлтийн хориг” гэдэг зүйлийг шүүмжилж, Ерөнхийлөгч асан “эмэгтэй хүн өөрийнхөө биеийг хэрхэхийг заах ёсгүй” гэж хэлжээ.

  • Гадаад бодлого:К.Харрис 2021 онд АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах тухай Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэртэй санал нэг байгаагаа илэрхийлж, Д.Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа энэ асуудлаар “та бүхний төсөөлж чадах хамгийн ашиггүй сул хэлэлцээрүүдийн нэгийг хийсэн” гэж мэдэгджээ. Украины дайны талаар Д.Трамп 24 цагийн дотор мөргөлдөөнийг “зохицуулж” чадна гэж хэлсэн боловч Украин ялаасай хэмээнн хүсэж байгаа эсэхээ дурдсангүй.

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:Д.Трамп өмнө нь амлаж байсан “Affordable Care Act” хуулийг өөрчилж, түүнийг орлуулах төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байна. К.Харрис хариуд нь хэлэхдээ, Д.Трамп энэ хуулиас ангижрах гэж хэдэн арван удаа оролдсон гээд, жороор олгодог эмийн үнийг бууруулах зэрэг Байдены засаг захиргааны шийдвэрийг сайшаан магтсан байна. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол уг хуулийг улам батжуулна гэдгээ хэлжээ.

  • Арьс өнгө:К.Харрисыг улс төрийн зорилгоор “өнгөт арьстан болсон” гэх өөрийнх нь хэлсэн үгийнх нь талаар асуухад Д.Трамп "миний өрсөлдөгчийн арьсны өнгө надад огт хамаагүй" гэж хариулсан байна. Харин К.Харрис арьсны өнгөнийх нь талаар хэлсэн Д.Трампын үгийг “эмгэнэл” гэж тодорхойлоод, Америк дахь арьсны өнгөний асуудлаар түүний хэлсэн үгүүдийг эш татан шүүмжилжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38