Уушгины хорт хавдрын анхны мРНХ вакциныг долоон улсад туршиж эхэлжээ
8 сарын 26. 15:400

мРНХ технологийг ашиглан гарган авсан, уушгины хорт хавдрын анхны вакцины олон улсын эмнэл зүйн туршилт долоон улсад эхэлсэн тухай “Guardian” сонин мэдээлжээ.

Тодруулбал, “BNT116” хэмээн нэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын эхний үе шат Их Британи, АНУ, Герман, Унгар, Польш, Испани, Турк гэсэн долоон улсад байрлах 34 судалгааны төвд эхэлсэн байна.

Эл вакцин нь уушгины хорт хавдрын вакцины төрөлдөө анхных нь бөгөөд Германы “BioNTech” компанид “COVID-19”-ийн вакцины үндэс суурийг тавьсан мРНХ технологийг ашиглан гарган авчээ. “BNT116” нь хорт хавдрын эсүүдийг илрүүлэх, хүний дархлааны системийг тэдгээртэй тэмцэхэд чиглүүлдэг байна.

Эмнэлзүйн туршилтад жижиг эсийн бус уушгины хорт хавдартай 130 орчим өвчтөн оролцох ба тэдэнд нэг жилийн хугацаанд олон арван тун вакцин хийх аж.

Энэхүү шинэ вакцин нь дэлхий даяар уушгины хорт хавдрыг эмчлэх стандарт болно гэж эмч нар найдаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38