Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Telegram-ын үүсгэн байгуулагч, өдгөө 39 настай тэрбумтан Павел Дуровын эр бэлгийн эсийг 35 мянган рублиэр худалдаж авч болдог гэх мэдээлэл түгсэн нь олны анхаарлыг татаад байна.
Британийн Daily Mail сонины орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, Дуров өнөөг хүртэл 12 орны олон арван хосуудад эр бэлгийн эсээ хандивлаж, 100 гаруй генийн хүүхэдтэй болоод буй талаар онцолжээ.
Дуров саяхан Telegram хуудсаараа дамжуулан "Би 100 гаруй биологийн хүүхэдтэй" хэмээн эр бэлгийн эсээ хандивладаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
15 жилийн өмнө найзынхаа хүсэлтийг хүлээн авснаар тэрээр эр бэлгийн эсийн донор болж байжээ. Тухайн үед үргүйдлийн асуудлаас болж хүүхэдтэй болох боломжгүй байсан найз нь эхнэрийнхээ хамт Дуровыг эр бэлгийн эс хандивлахыг хүссэн аж.
Дуров хэлэхдээ “Эр бэлгийн эс хандивлах нь миний иргэний үүргийн нэг гэдгийг ухамсарласан. Би өөрийнхөө ДНХ-г нээлттэй болгохыг хүсч байна, ингэснээр биологийн хүүхдүүд маань бие биенээ хялбархан олох боломжтой болно. Мэдээж эрсдэл бий, гэхдээ би донор болсондоо харамсдаггүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрээр "Дэлхий дахинд эрүүл эр бэлгийн эсийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор төрөлтийн ноцтой асуудал үүсч байгааг онцлох нь зүйтэй. Гэхдээ өөрийн зүгээс үүнийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархаж байна” гэв. Түүнчлэн "Эр бэлгийн эсийн донор гэхээр хүмүүст бодогддог доромж, сөрөг ойлголтыг үгүй хийж, эрүүл эрчүүдийг эр бэлгийн эсийн донор болоход уриалахыг хүсэж байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.
Дуровын эр бэлгийн эсийн донорын танилцуулгад “Цагаан хоолтон, эрт босох дуртай. Англи, перс, латин зэрэг 9 орны хэлээр ярьдаг” хэмээн бичсэн байдаг аж.
Түүний эр бэлгийн эсийг ОХУ-ын Москва хотын нэгэн эмнэлэгт 35 мянган рубль буюу 1.300.000 орчим төгрөгөөр худалдан авч болох аж. Гэвч Дуровын эр бэлгийн эсийг ашиглан үр тогтоолгох (IVF) эмчилгээ хийлгэхэд 300,000 гаруй рубль (ойролцоогоор 11 сая төгрөг) болдог байна.
Telegram платформыг үндэслэгч Дуров 1984 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод төрсөн, ганц бие тэрээр ойролцоогоор 14 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй юм.
Эх сурвалж: JoongAng
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй