Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Умард Солонгос дахин 240 орчим хог новш, ялгадас, өтөг бууц дүүргэсэн уут бүхий агаарын бөмбөлөг хөөргөсний арав гаруй нь удалгүй Өмнөд Солонгост газардсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ үйлдэл, өдөөн хатгалгаа Пёнян тавдугаар сард эхлүүлснээс хойш өдгөө ойролцоогоор 3600 ийм хийлдэг шаар илгээгээд байна хэмээн албаныхан тоолжээ. Энэ үйлдлээ Пёнян Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн шааранд зүүж илгээдэг суртал ухуулгын хуудаснуудад өгч байгаа хариу арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа билээ. Харин Өмнөд Солонгосын талаас зөрүүлээд зургаадугаар сараас эхлэн хил дээрээ чанга яригчуудыг олноор байрлуулан суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж байгаа юм.
Сүүлийн үед олдож байгаа бөмбөлөгт уутнууд дотроос урьдын адил хог хаягдал, ялгадас, шороо гарч ирж байгаа бөгөөд нэг шинэлэг юм анзаарагдсан нь хугацаа тоологч тоолуур байжээ. Мэргэжилтнүүд үүнийг цаг тохируулан бөмбөлгийг агаарт хагалж хогийг дээрээс унагах зориулалттай байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.
Эх сурвалж: RT