104 хоногт ганцхан өдөр амарсан Хятад эрийн үхэлд түүний ажиллаж байсан компанийг буруутгажээ
9 сарын 10. 8:480

Хятадад 104 хоног дараалан ажилласан 30 гаруй насны эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тэрээр 104 хоногийн хугацаанд ганцхан өдөр амарсан гэх харамсмаар мэдээ гарсан нь анхаарал татаж буй юм. Хонконгийн South China Morning Post сонин орон нутгийн цагаар 6-ны өдөр "Хятад улсын иргэн А өнгөрсөн оны 2-р сард нэгэн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Жэжян мужийн Жоушань хотын төслийн талбайд ажиллаж эхэлсэн" талаар мэдээлсэн байна.

А нь өнгөрөгч оны хоёрдугаар сард тус компанид ажилд орсон цагаасаа тавдугаар сар хүртэл 104 хоног ажиллахдаа дөрөвдүгээр сарын 6-нд нэг л өдөр амарсан гэх мэдээлэл байгаа юм. Харин 5-р сарын 25-нд бие тавгүй байна гээд чөлөө авчээ. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь огцом муудаж, эцэст нь зургадугаар сарын 1-нд нас барсан аж. Талийгаачийн ар гэрийнхэн нь “Эрүүл саруул байсан хүн гэнэт нас барсан нь хэт их ачаалалтай ажилласнаас болсон” хэмээн А-гийн ажиллаж байсан компанийг шүүхэд өгчээ. Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс “Ажлын ачааллыг зохицуулах боломжтой байсан. Талийгаач А нь сайн дурын үндсэн дээр илүү цагаар ажилласан бөгөөд нас барсан шалтгаан нь эрүүл мэндийн асуудал өмнө байсантай холбоотой” хэмээн эсэргүүцсэн байна.

Орон нутгийн эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр уушгины хатгалгааны улмаас талийгаачийн цусанд бохир орж олон эрхтэний дутмагшил үүссэн нь нас барах шалтгаан болсон хэмээн мэдэгджээ. Харин анхан шатны шүүхээс “Уг өвчин нь суурь өвчин биш бөгөөд ихэвчлэн өвөл, хавар, томуугийн улиралд тохиолддог цочмог халдвар. Өвчтөний дархлаа сул үед болон бактерийн хоруу чанар хүчтэй байгаа тохиолдолд ямар ч хүн энэ халдвараар өвчилж болдог” гэх дүгнэлтийг гаргасан аж. Түүнчлэн “Түүний ажлын бүртгэлийг шалгахад 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын эхэн үе хүртэл 4 дүгээр сарын 6-ны нэг өдрийг тооцохгүйгээр тасралтгүй 104 хоног ажилласан нь тодорхой болсон. Үүнээс харахад тус компани хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхой байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эцсийн дүндээ шүүхээс талийгаач А-гийн үхэлд компанийг буруутай гэж үзсэн ба амралтгүй олон цагаар ажиллах нь хүнийг бие махбод болон сэтгэл санааны хэт их ачаалалд оруулж дархлаа сулрах зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэнд 390,000 юанийн нөхөн төлбөр, 10,000 юанийн сэтгэл санааны хохирол гээд нийт 400,000 юанийн нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан юм.

Харин компанийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэлгүй давж заалдсан ч дараагийн шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Энэ мэдээг сонссон Хятадын интернет хэрэглэгчид "Зүрх минь өвдөж байна", "Компанид харамсаж байгаа шинж огт байхгүй байна” гэх зэргээр сэтгэгдэлээ бичжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) 2021 онд долоо хоногт 35-40 цаг ажилладаг хүмүүс болон долоо хоногт 55-аас дээш цаг ажилладаг хүмүүсийг харьцуулан ажлын ачааллаас болж амь насаараа хохирч буй тохиолдлын талаарх судалгааны тайланг зарласан юм. Тэгвэл уг судалгааны үр дүнгээс харахад хэт олон цагаар ачаалалтай ажилладаг хүмүүсийн зүрх судасны өвчлөл, цус харвалтаас болж нас барах эрсдэл бага цагаар ажилладаг хүмүүсийнхээс 17, 35 хувиар тус тус өндөр байсан аж. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ "хөдөлмөр эрхлэгчдийн ажлын цагийг долоо хоногт 55 цагаас хэтрүүлэхгүй байхыг" зөвлөдөг болсон юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16