Амралт, зугаалгын улирал дуусах наймдугаар сарын эцсээр коронавирус эрчээ авна гэв
8 сарын 13. 14:451

Халдварт өвчний хяналт, сэргийллийн мэргэжилтнүүд наймдугаар сарын эцсээр амралт, зугаалгын улирал дуусахад коронавирусийн халдвар эрс нэмэгдэнэ хэмээн сэрэмжилж, хариу арга хэмжээ авах бэлтгэлээ базааж эхэлжээ.

БНСУ-ын халдварт өвчний хяналт, сэргийллийн агентлагийн халдварт өвчний бодлогын хорооны дарга Хон Жён Илийн хэлснээр амралт, зугаалгаар ийш тийш тарсан олон эргээд нэг дороо цуглахад халдварт өвчний тархац огцом нэмэгддэг. Ялангуяа ажлын байр, сургууль гээд битүү орчинд олуулаа цуглах нь үүнд улам ихээр нөлөөлнө гэжээ.

Иймд албаныхан хүн хүчээ нэмэгдүүлэхийн сацуу коронавирусийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж, эм, хэрэгслүүдээ нэмэн бэлдэж эхэлсэн бөгөөд 2024 оны аравдугаар сараас эхлэн 2025 он гартал улирлын дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгэхдээ халдвар авах эрсдэл өндөртэй буюу 65-аас дээш насны иргэдэд үнэгүй вакцин хийж, харин бусад хүмүүст сайн дурын үндсэн дээр төлбөртэй вакцин дарих гэнэ.

Гэвч одоо бий вакцинууд тус вирусийн JN1 хувилбараас хамгийн сайн сэргийлэх атал өдийд хамгийн их тархаж буй KP3 хувилбарын эсрэг тийм ч үр дүнтэй биш аж.

Хэдий тийм ч KP3 хувилбар хүндрэх, аминд заналхийлэх аюул харьцангуй бага учир нийтэд онц аюултай гэж эрх баригчид үзэхгүй байгаа аж.

Мэргэжилтнүүдийн ч гэсэн тайлбарлаж байгаагаар залуу хүмүүсийн хувьд дээрх халдварыг энгийн томуутай ижил аргаар хялбархан эдгээж болно гэж зөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
fck
103.57.94.235
   /
8 сарын 13. 15:02

muu yortoi sdanuud ve

Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54