ОУОХ-ны тэргүүний албанд долоон хүн нэрээ дэвшүүлжээ
9 сарын 17. 11:150

Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бахын халааг авахаар өрсөлдөнө гэдгээ долоон нэр дэвшигч даваа гарагт мэдэгдлээ.

Тэдний дундаас хамгийн нэр хүндтэй нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу юм. Гэхдээ тэрбээр ОУОХ-ны анхны африк эмэгтэй тэргүүн болохоор нэр дэвшиж буй Кирсти Ковентри, Олон улсын дугуйчдын холбооны тэргүүн Дэвид Лаппартиент гэсэн ширүүн өрсөлдөгч нартай өрсөлдөх юм.

ОУОХ-ны дараагийн тэргүүнийг тодруулах сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Грекийн нийслэл Афин хотноо болох ОУОХ-ны чуулганы үеэр болно.

Өдгөө 70 настай Т.Бах уг албыг 12 жил хашсаныхаа дараа огцрох гэж буй юм. Германы иргэн тэрбээр Парисын Олимпын наадмын хаалтын үеэр дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Бусад нэр дэвшигчийн дунд ОУОХ-ны тэргүүн тодорч байгаагүй тив болох Азиас хоёр хүн байгаа нь Йорданы хунтайж Фейсал аль-Хуссейн, Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабе нар юм.

Мөн 1980-2001 онд ОУОХ-ны тэргүүнээр ажиллаж, тус байгууллагыг арилжааны хүчирхэг төв болгон хувиргасан Хуан Антонио Самаранчийн хүү бага Хуан Антонио Самаранч, Цанын холбооны тэргүүн Йохан Элиаш нар өрсөлдөж байна.


Эдгээр долоон нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сард Швейцарын Лозанн хотноо болох хурлын үеэр ОУОХ-ны гишүүдэд тус тусын хөтөлбөрөө танилцуулах ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04