Өмнөд Африкийн амьтны хүрээлэнгийн сүүлчин зааныг байгальд тавилаа
8 сарын 23. 12:160

Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.

Түүнийг 2 настай байхад нь Зимбабвегийн Хванге гэдэг үндэсний дархан цаазат газраас барьж аваад ӨАБНУ-ын нэгэн циркт авчирсан бөгөөд янз бүрийн үзүүлбэр хийхэд сургажээ. 2000-аад оны эхээр Чарлиг төрийн мэдлийн цорын ганц амьтны хүрээлэнд авчирсан байна.

Сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд биеийн байдал нь дордсоор буй Чарлиг суллахын төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн юм. Зэрлэг амьтдын эрхийг хамгаалагч EMS гэдэг сан мягмар гарагт мэдэгдэхдээ “эрх чөлөөний зүгт 4 цаг аялсны эцэст Чарли заан Лимпопо мужийн Шамбала гэдэг хувийн дархан цаазат газарт ирлээ” гэжээ.

Энэхүү “түүхэн үйл явдал” болохоос өмнө ӨАБНУ-ын засгийн газартай олон жилийн турш хэлэлцээ хийсэн бөгөөд EMS-ийн идэвхтнүүд “удаан хоригдсоны улмаас Чарли заан зовлон зүдгүүр амсаж буйг” шинжлэх ухааны үүднээс нотолсны дараа түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Чарли заан торонд хоригдсоны улмаас түүнд стрессийн шинж тэмдгүүд илэрч байна гэх дүгнэлтийг зэрлэг амьтныг хамгаалагчид хийсэн байна. Харин амьтны хүрээлэнг хариуцдаг Өмнөд Африкийн биологийн олон янз байдлыг судлах үндэсний хүрээлэн үүнд хариу өгөхдөө “олон жилийн турш циркт байсны улмаас Чарлигийн зан байдал нь ийм болсон, үүнийг өөрчлөх аргагүй” гэжээ. Гэвч ЕМС сангийнхан уг нотолгоог няцааж чадсанаар зааныг торноос нь суллажээ.

Одоо Чарлигийн амьдрах шинэ орон гэр бол олон зуун заан амьдардаг, 10 мянган га талбайг эзлэн орших дархан цаазат газар бөгөөд түүнийг малын эмч нар хяналтандаа авчээ.

ӨАБНУ-ын дархан цаазат газруудыг удирдах газрын мэдээллээр, тус улсад 25 мянган гаруй зэрлэг заан байдаг бөгөөд соёог нь авахын тулд хулгайн анчид жил бүр олноор нь хөнөөдөг байна. Мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газар ба суурин газруудын хүрээ тэлсний улмаас заануудын амьдрах орчин хумигджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38