Талибан эмэгтэйчүүдийг олон нийтийн газар дуугарахыг хориглолоо
8 сарын 23. 11:590

Афганистаны талиб удирдагч нар исламын дэглэмийн дагуу тун хатуу шинэ хууль батлан олон нийтийн газарт эмэгтэйчүүдийн дууг хорилоо.

Нийтийн тээвэр, хөгжим, сахал үсээ хусах, баяр тэмдэглэх гэх мэт өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой хуулийн төслийг дээд удирдагч Хибатуллах Ахундзада зөвшөөрч, лхагва гарагт баталсан тухай засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Тэгтэл шинэ хуулийн 13-р зүйлд эмэгтэйчүүдийн амьдралтай холбоотой заалт оржээ. Тус зүйлд зааснаар эмэгтэйчүүд олон нийтийн газарт бүх биеэ халхалсан хувцас өмсөхөөс гадна бусдыг уруу татаж, уриалан дуудахаас сэргийлж нүүрээ далдлан гивлүүр өмсөх ёстой, хувцасны хувьд бариу, нарийн, богино байж болохгүй гэжээ. Цаашлаад эмэгтэйчүүд Исламын шашингүй эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний өмнө нүүр, биеэ халхалснаар уруу татагдахаас сэргийлэх ёстой аж.

Мөн тус хуулиар эмэгтэй хүний дуу хоолойг дотно харилцааны хэлбэр хэмээн үзэж, тийм учир олон нийтийн газар эмэгтэй хүний дуулах, үзэл бодлоо илэрхийлэх, юм унших хоолой сонсогдохгүй байх ёстой гэж зохицуулжээ. Бас эмэгтэйчүүд өөртэйгөө цусан болон гэр бүлийн холбоогүй эрэгтэй хүн рүү харах хориотой юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18