Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Ливаны хамгийн сүүлчийн цахилгаан станцын түлш дуусаж унтарснаар улс даяараа бүрмөсөн тоггүй боллоо. Тус улсын эрчим хүчний төрийн өмчит компанийн мэдээлснээр энэ асуудал нисэх онгоцны буудал, усан хангамж, шоронгийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэнэ.
Газрын тосоор галладаг Захрани цахилгаан станцын түлш өнгөрсөн амралтын өдрүүдээр дууссан тул улс тэр чигтээ тоггүй болсон талаар албаныхан мэдээлсэн юм. Тэдний мэдээлж байгаагаар энэ үйл явдал олон амин чухал салбарт нөлөөлөх агаад цахилгаан станц ажиллуулах түлш буюу газрын тосны хангамж сэргэсний дараа эрчим хүчний хангамж эргээд хэвийн болно гэжээ.
Ливан улс хэдэн арван жилийн турш тог цахилгааны асуудалтай байсаар 2019 оноос хойш эдийн засаг нь эрс муудсанаар улам дордсон юм. Иймд төрийг өмчит эрчим хүчний компаниас өдөрт таан цаг хүрэхгүй хугацаанд иргэдийг эрчим хүчээр хангаж, үлдсэн цагт нь бизнес, өрхүүд дизель, бензин үүсгүүрүүд ашиглан өөр өөрсдийн тогийг хангаж байлаа.
Байгалийн баялаг багатай тус улс Захрани тэргүүтэй цахилгаан станцуудынхаа бүх түлш, хэрэглээг импортоор хангадаг байжээ. 2021 онд Иракийн талаас Бейрутад нэг сая тонн хүнд газрын тос санал болгож, хариуд нь эрүүл мэнд тэргүүтэй үйлчилгээ авахаар санаачилсан ч Иракийн тос Ливаны станцуудад дэндүү хүнддэж байсан тул өөр орнуудаас илүү алдагдалтай нөхцөлөөр хөнгөн тос импортлохоос өөр аргагүйд хүрч байв.
Өнгөрсөн сард Дейр Аммар цахилгаан станц түлшгүй болон унтарснаас хойш Захрани тус улсын цор ганц ажиллаж буй цахилгаан станц болоод байсан юм.
Эх сурвалж: RT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй