Индиана Жонсын малгай 630 мянган ам.доллароор зарагджээ
8 сарын 19. 17:490

“Индиана Жонс” киноны хоёрдугаар ангид Америкийн жүжигчин Харрисон Фордын өмсөж байсан бүрх малгай дуудлага худалдаагаар хагас сая орчим фунт стерлингээр зарагджээ.

“Temple of Doom” ангид зориулж тусгайлан хийсэн бор өнгийн эсгий малгай Лос-Анжелес хотод болсон дуудлага худалдаагаар 630 мянган ам.доллар буюу 487 мянган фунт стерлингээр зарагдсан байна. Энэ үеэр мөн “Оддын дайн”, “Харри Поттер”, “Жеймс Бонд” кинон дээр гардаг эд зүйлсийг үнэ хаялцуулжээ.

Адал явдал эрэлхийлэгч археологич И.Жонс киноны эхэнд хамтрагчдынхаа хамтаар сүйрсэн онгоцноос үсэрч байхдаа энэ малгайгаа өмссөн байгаа нь харагдана. Дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, уг малгайг продюсер Жорж Лукасын визуал эффектийн байгууламжид нэмэлт зураг авах үеэр мөн ашигласан байна. Түүнчлэн 1984 онд дэлгэцнээ гарсан уг кинонд Х.Фордын орлон тоглогчоор ажилласан Дин Феррандини малгайг өмсөж байлаа. Өнгөрсөн онд нас барсан Д.Феррандинигийн хувийн цуглуулган дунд уг малгай байжээ.

Дуудлага худалдааны Propstore ордны мэдээлснээр, булга мэт өнгөтэй энэхүү бүрх малгай нь Индиана Жонсын эхний анги дээр гардаг малгайн шинэчилсэн хувилбар ажээ. Лондон хот дахь Herbert Johnson компанид оёсон уг малгайны дотор талд алтан шаргал өнгөөр "IJ" буюу дүрийн нэрийн эхний үсгүүдийг оёж шивсэн байдаг.

Мөн энэхүү дуудлага худалдаагаар 1983 онд дэлгэцнээ гарсан “Оддын дайн” киноны “Return of The Jedi” ангид ашигласан эзэн хааны дайчдын дуулга 315 мянган ам.доллароор, Английн жүжигчин Дэниел Рэдклиффийн “Harry Potter And The Prisoner of Azkaban” кинонд ашигласан шидэт саваа 53 550 ам.доллароор зарагдсан байна. Түүнчлэн 2012 онд гарсан Жеймс Бондын ангид тоглох үеэрээ Английн жүжигчин Дэниел Крэйгийн өмссөн хослол 35 мянган ам.долларын үнэ хүрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38