К.Харрисыг дэмжигчид хагас тэрбумын хандив өргөжээ
8 сарын 22. 11:260

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис нэр дэвшин өрсөлдөнө гэдгийг зарласнаас хойших нэг сарын хугацаанд түүний сонгуулийн штабт 500 сая орчим долларын хандив цуглараад байна. Энэ тухай Ройтерс агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.

Сонгуулийн өрсөлдөөнөөс гарсан Ерөнхийлөгч Жо Байден болон нэр дэвшигч К.Харрис нарын цуглуулсан хандивын хэмжээ нийлээд 1 тэрбум доллароос давсан бөгөөд зөвхөн 7 дугаар сард гэхэд К.Харрис 310 сая доллар цуглуулжээ. Наймдугаар сард ч гэсэн хандивын аян эрчимтэй өрнөсөн бөгөөд хандивын ихэнх нь жижиг ивээн тэтгэгчдээс орж ирж байна. Тухайлбал, хаашаа ч холбирч магадгүй байгаа муж улсуудад К.Харрис очиж үг хэлэх үед хандив ихээр цугларч байжээ.

Ройтерс агентлагийн мэдээнд дурдсанаар, К.Харрисын өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабт 327 сая долларын хандив цуглараад байгаагийн 138,7 сая нь 7 дугаар сард өргөсөн хандив юм.

Ташрамд дурдахад, 2020 оны сонгуулийн үеэр Ж.Байдены штаб нийтдээ 1 тэрбум 40 сая долларын хандив цуглуулж байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд шахалтад орсон Ж.Байден 7 дугаар сарын 21-ний өдөр өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.

эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18