АНУ: Бага ангийн багш бүсгүй зөөгч болсноор 2 долоо хоногийн цалингаа 2-хон өдрийн дотор олдог болжээ
8 сарын 27. 7:490

 

Багшийн мэргэжлээ орхин үйлчилгээний салбарт ажилласнаар орлого нь мэдэгдэхүйц өссөн нэгэн бага ангийн багшийн түүхийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн New York Post сонины орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Нью-Йорк хотын дагуул хот болох Квинсийн оршин суугч 32 настай Алинсон Чавес сүүлийн 10 жилийн турш ажилласан бага сургуулийн багшийн мэргэжлээ орхиж, саяхнаас Hooters сүлжээ ресторанд ажиллаж эхэлсэн талаар онцолжээ.

Чавес бага сургуульд туслах багшаар 10 жил ажилласан бөгөөд жилд 46 мянган ам.долларын цалин авдаг байсан аж.

Тэрээр “Би багшаар ажиллаж байхдаа сард хоёр удаа 1000 гаруй ам.доллар авдаг байсан. Харин одоо би хоёр өдрийн дотор 1000 ам.доллар олдог болсон” хэмээн өгүүлсэн байна.

Чавес өнгөрсөн хавар Боловсролын яаманд огцрох өргөдлөө өгсөн ба тэрээр хэлэхдээ, цар тахлын улмаас олон сурагчдын сурлагын түвшин асар хоцрогдолтой болсон хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Цар тахлын дараачаас би зан авирын хувьд асуудалтай олон сурагчидтай таарсан, заримдаа хүүхдүүд бие махбодийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол ч элбэг болсон” хэмээн өгүүлэв.

Багшийн мэргэжлийг орхисныхоо дараа программ хангамжийн инженер болно гэж бодож байсан ч ажил олж чадаагүй аж. Улмаар өнгөрсөн есдүгээр сард “Hooters” компанид ажилд орох хүсэлт гарган ажиллахаар болсон аж.

Чавес "Энэ үнэхээр давгүй газар. Нэг үйлчлүүлэгч надад 300 ам.доллар өгөөд 8 ам.долларын үнэтэй шар айрагнаас хэдхэнийг захиалж, үлдсэнийг нь цайны мөнгө болгон өгсөн. Миний нууц бол үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээсээ хандах явдал юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр шавь нараа санагалзаж, багшийнхаа ажлыг хийхээ больсондоо багахан гунигтай байгаа ч ажиллах цагаа одоо өөрт амраар зохицуулж чаддаг болсондоо илүү аз жаргалтай байгаа гэв.

АНУ-д цалин багын дээр стресс ихтэй зэрэг шалтгаанаар багшийн мэргэжлээ орхиж буй багш нарын тоо нэмэгдэж байгаа аж. Судалгаа, хөгжлийн агентлаг болох RAND-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар, "Цар тахлын дараачаас сургуулийн багш, захирлуудын ажлын ачаалал улам бүр гаарч, бусад оффисын ажилтнуудтай харьцуулахад хоёр дахин ихэссэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18