Э.Макрон: П.Дуровыг баривчлахад Францын Засгийн газар оролцоогүй
8 сарын 27. 12:030

“Телеграм” нийгмийн сүлжээний компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуровыг баривчлах ажиллагаанд Францын Засгийн газар оролцоогүй гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон даваа гарагт мэдэгджээ.

“Телеграмын захирлыг Францын нутаг дэвсгэрт баривчилсан нь шүүхээс явуулж буй мөрдөн байцаалтын хүрээнд явагдсан ажиллагаа. Энэ бол улс төрийн шийдвэр биш. Үүнийг шүүгчид шийднэ” гэж Э.Макрон хэлсэн байна.

Хувийн онгоцоороо Парист ирснийх нь дараа П.Дуровыг өнгөрсөн бямба гаргийн шөнө баривчилжээ. Баривчлах ажиллагаа нь хүүхдийн порнограф, мансууруулах бодисын наймаа, зохион байгуулалттай мөнгө угаах гэмт хэрэг зэрэг хэд хэдэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд явагдсан гэж Парисын прокурорын газар мэдэгдсэн байна.

Прокурорын мэдээлснээр, мөрдөн байцаалтыг “үл мэдэгдэх хүний ​​эсрэг” явуулсан бөгөөд П.Дуровтай холбоогүй ажээ. “Телеграм”-ын захирал одоогоор түр саатуулагдсан хэвээр байгаа юм. “Телеграм”-ын зүгээс мэдэгдэхдээ, гүйцэтгэх захирал болох орос гаралтай Франц-Эмиратын иргэнд “нуух зүйл байхгүй” бөгөөд компани ЕХ-ны хуулийг дагаж мөрддөг гэжээ.

П.Дуровыг баривчилсан явдлыг технологийн салбарынхан болон Оросын албаныхан шүүмжилсэн байна. Оросын сенатч Алексей Пушков хэлэхдээ, Франц бол “эрх чөлөөг тунхагладаг хүмүүсийг тэвчдэггүй либерал дарангуйлал” гэж тодорхойлжээ. Мөн X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск өөрийн платформ дээрээ “#FreePavel” гэж нийтэлсэн байна. Орост амьдардаг Америкийн шүгэл үлээгч Эдвард Сноуден Э.Макроныг “хувийн харилцаа холбооны хэрэгслийг барьцаалах хэмжээнд хүртлээ шалдаа буусан” гэж буруутгажээ.

Харин Францын Ерөнхийлөгч үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Э.Макрон даваа гарагт хэлэхдээ, Франц улс үзэл бодлоо илэрхийлэх, харилцаа холбоо тогтоох эрх чөлөө, инновац, бизнес эрхлэхийг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг гэсэн байна. Түүний энэ тайлбар бол П.Дуровыг баривчилсны дараа Францын өндөр албан тушаалтны олон нийтэд хандан хийсэн анхны мэдэгдэл юм. П.Дуров 2021 онд Францын иргэн болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18