Жүржийн шүүсний үнэ дээд цэгтээ хүрэв
8 сарын 28. 11:100

Ургац алдаж, гол үйлдвэрлэгч орнуудад ургамлын өвчин тархаж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд жүржийн шүүсний үнэ түүхэн дээд цэгтээ хүрлээ гэж Оросын “Агроэкспорт” төв мэдээлжээ.

Нью-Йоркийн Тив хоорондын биржийн арилжааны явцад хөлдөөсөн жүржийн өтгөрүүлсэн шүүс нэг фунт нь 5.04 ам.долларт хүрч, түүхэндээ анх удаа таван ам.долларын босгыг давжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт жүржийн шүүсний үнэ 16.13 хувиар, 12 сарын хугацаанд 57.66 хувиар өссөн байна.

Дэлхийн шүүсний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг Бразил улсад жүржийн ургац алдаж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлжээ.

2023/24 оны маркетингийн жилд дэлхийн ундааны үйлдвэрлэл 3 хувиар буурч 1.5 сая тонн буюу 2019/20 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрнэ гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас бэлтгэсэн дэлхийн цитрусийн зах зээлийн долоодугаар сарын тойм мэдээнд дурдсан байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37