"Ливерпүүл" Аваргуудын лигийн тоглолтод "Милан"-ыг хожжээ
9 сарын 18. 12:020

Аваргуудын лигийн ерөнхий шатны нэгдүгээр тойргийн тоглолтод Английн “Ливерпүүл”, Италийн “Милан” багууд учраа таарлаа.

Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Английн баг италичуудыг 3:1-ээр буулгаж авчээ. "Милан" багаас Ибраима Конате (23 дахь минут), Виржил ван Дейк (41), Доминик Собослаи (67) нар гоолдсон бол хожигдсон багаас Кристиан Пулишич (3) гоол оруулжээ. Тоглолтын 51 дэх минутад Миланы хаалгач Майк Майньян бэртлийн улмаас солигдож, түүний оронд Лоренцо Торриани талбайд гарсан байна.

Хоёрдугаар тойрогт “Ливерпүүл” 10 дугаар сарын 2-нд Италийн “Болонья”-тай талбайдаа, “Милан” баг 10 дугаар сарын 1-нд Германы “Байер”-тай зочлон тоглоно.

Мягмар гарагт болсон бусад тоглолтод Италийн “Ювентус” Нидерландын “ПСВ”-г 3:1-ээр, Английн “Астон Вилла” Швейцарын “Янг Бойз”ыг 3:0-ээр, Португалын “Спортинг” Францын “Лилль” багийг 2:0-ээр хожжээ. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга Испанийн “Реал Мадрид” баг Германы “Штутгарт” багийг 3:1 харьцаагаар, Германы “Байерн” Хорватын “Динамо Загреб”-ыг 9:2-оор буулган авсан байна.

2024/25 оны улирлаас эхлэн клубүүд хэсгийн тоглолтын оронд ерөнхий шат гэж нэрлэж буй тоглолтод оролцож байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа 36 баг өрсөлдөж байгаа бөгөөд эхний найман баг 1/8 шигшээд шууд шалгарах бол үлдсэн найман байрыг 9-24-р байрт шалгарсан багуудаас шалгаруулна. Тэмцээнд оролцогч баг бүр найман өөр өрсөлдөгчтэй найман тоглолт хийнэ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04