RT группийн эсрэг хориг арга хэмжээ авчээ
9 сарын 5. 11:160

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцохоор оролдож буй Оросын хэвлэл мэдээллийн Russia Tоday группийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ-ын Сангийн яам өчигдөр мэдэгджээ.

Хоригт 10 хувь хүн, 2 байгууллага хамрагдсаны дотор RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян болон өндөр тушаалын хэд хэдэн ажилтан байна.

Түүнчлэн RT группийн харьяанд байдаг РИА "Новости", "ТВ-Новости", Ruptly, Sputnik гэсэн 5 бүтцийг хоригт хамруулжээ. Мөн ашгийн бус “Диалог” байгууллага, түүний удирдагч Владимир Табакийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Тус байгууллагыг Украинд болж буй дайны талаар хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Түүнээс гадна, Кремлийн заавраар ажилладаг RaHDit хакеруудын бүлгийн гурван гишүүний эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд тэд өмнө нь Оросын тагнуулын албанд ажилладаг байжээ.

АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдсэнээр, Оросын төрийн байгууллагууд хиймэл оюун ухаан, хуурамч мэдээллийг ашиглан “сонгуульд итгэх итгэлийг бусниулах” замаар түүний дүнд нөлөөлөхөөр оролдсон байна.

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Эврил Хейнс тавдугаар сард мэдэгдэхдээ “Оросын тал сонгуулийн үйл явцад хамгийн ихээр аюул учруулж байгаа бөгөөд цагаачлалын асуудлаарх мэтгэлцээний явцад нөлөөлж, сонгогчдын дургүйцлийг төрүүлэх зорилготой байсан” гэсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38