Ж.Байден: Зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл Америкийг сүйрүүлж байна
9 сарын 5. 12:320

АНУ-ын Жоржиа муж улсын Уиндер хотын Апалачи сургуульд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдсан явдал бол “зэвсэгт хүчирхийлэл манай нийгмийг хэрхэн сүйрүүлсээр байгааг харуулсан бас нэг аймшигт сануулга юм" гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.

"Жилл бид хоёр утга учиргүй зэвсэгт хүчирхийллийн улмаас амьдрал нь зогссон хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж, хувь заяа нь үүрд өөрчлөгдсөн бүх хүнийг үргэлж санан дурсдаг. Улс даяар хүүхдүүд уншиж бичиж сурахын оронд аюул заналхийллээс нуугдаж сурч байна. Үүнийг бид цаашид жишиг болгон хүлээж зөвшөөрч болохгүй” гэж Цагаан ордноос нийтэлсэн Ж.Байдены мэдэгдэлд дурджээ.

Тэрбээр Америкийн засаг захиргаа төрийн байгууллагууд, орон нутгийн эрх баригчидтай уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдгийг мэдээлээд, сэжигтнийг баривчилж, дахин хохирол учруулахаас сэргийлж шуурхай хариу арга хэмжээ авсан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлэв.

“Зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн тархалтыг зогсоох нь миний зорилго болсон. Ийм учраас би галт зэвсэгт хяналт тавих тухай сүүлийн арван жилийн хамгийн чухал хууль болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах тухай хоёр намын санаачилсан хуульд гарын үсэг зурж, аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Би мөн дэд ерөнхийлөгч Харрисын тэргүүлж буй зэвсэгт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх анхны албыг Цагаан ордонд байгуулсан. Бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч энэ хямрал бүр ч их зүйл хийхийг шаардаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

“Олон арван жил гар хумхин суусны эцэст Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай хамтран ажиллаж, зэвсгийн хяналтын тухай хуулийг батлах ёстой. Эдгээр арга хэмжээ нь өнөөдөр эмгэнэлтэйгээр нас барсан хүмүүсийг эргүүлэн авчрахгүй ч гэсэн цаашид галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гэр бүлүүдийг сүйрүүлэхээс урьдчилан сэргийлж чадна" гэж Ж.Байден нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54