Альпийн нурууны 82 оргилд 19 хоногийн дотор авирчээ
9 сарын 5. 16:070

Испанийн уулчин Килиан Жорнет Альпийн нурууны 4000 м-ээс дээш өндөртэй 82 оргилд бүгдэд нь амжилттай авирчээ. Тэрбээр энэхүү гайхалтай амжилтыг тогтооход ердөө 19 хоногийн хугацаа зарцуулсан байна.

К.Жорнет уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулан өөрийн хүчээр дээрх амжилтад хүрч чаджээ. Явах маршрутаа 16 үе шат болгон хуваасан тэрбээр зарим өдөрт 20 цаг аялж, дөрөв, тавхан цаг л амраад дахин аяллаа эхлүүлж байсан гэнэ.

Өдгөө 36 настай Жорнет 267 цагийн хугацаанд 1207 км замыг туулж, 19 хоногийн хугацаанд 75 344 м-ийн өндөрт гарсан байна.

“Энэ бол оюун санаа, бие бялдар, ур чадварын хувьд миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байсан нь эргэлзээгүй, гэхдээ хамгийн сайхан нь ч байж магадгүй. Одоогоор өөрт төрсөн бүх сэтгэл хөдлөлөө нэгтгэн дүгнэхэд хэцүү байгаа ч энэ бол амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй аялал байлаа” гэж тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.

“fastestknowntime.com” цахим хуудсанд мэдээлснээр, өмнөх дээд амжилтыг 2015 онд Швейцарын уулчин Ули Штек тогтоож байжээ. Түүний хувьд энэ амжилтыг тогтоохын тулд 62 хоног зарцуулж байсан бол К.Жорнет энэ хугацааны гуравны нэг хүрэхгүй хугацаанд оргилуудад гарсан байна. Өмнө нь Маттерхорн, Монблан ууланд хамгийн богино хугацаанд авирч, бууж байсан К.Жорнетийн хувьд энэ бол түүний эзэмшиж буй цорын ганц дээд амжилт биш юм гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Испанийн уулын гүйгч тэрбээр 19 хоногийн аяллаа Швейцарын Энгандиний хөндийгөөс эхлүүлж, Альпийн нурууны хамгийн зүүн талын 4000 м-ээс дээш өндөр оргил болох Пиц Бернинад /4048 метр/ авирсан байна.

Аяллын туршид К.Жорнет ихэвчлэн ганц литр ус биедээ авч явдаг байсан бөгөөд замдаа таарсан зочид буудлуудаас савласан ус худалдаж авдаг байжээ. “Эль Паис” сонинд бичсэнээр, орой бүр түүнийг хоёр машин угтан авч, нэг цаг хагасын турш хооллодог байсан гэнэ.

Нэгэн гайхалтай өдөр К.Жорнет Монблан /4808 м/, Гранд-Жорас /4208 м/ зэрэг 4000 м-ээс дээш өндөр бүхий 16 оргилд авирчээ. Улмаар Дом /4015 м/, Барр дез Экрен /4102 м/ гэсэн сүүлийн хоёр оргилд амжилттай гарснаар “Alpine Connections project” төсөл амжилттай дууссан байна.

Есдүгээр сарын 1-ний шөнө дундын үед бүх оргилд гарсныхаа дараа бааздаа буцаж ирсэн К.Жорнет болон түүний багийнхан гэртээ харихаасаа өмнө пицца идэж баяраа тэмдэглэжээ. “Одоо жаахан амрах цаг боллоо!” гэж К.Жорнет олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47