Индонезийн Ерөнхийлөгч шинэ нийслэлд шилжин ажиллана
9 сарын 9. 16:210

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо энэ сарын 10-наас эхлэн тус улсын шинэ нийслэл хот болох Нусантара-д шилжин ирж ажиллана гэж “Жакарта Глоуб”” сонинд мэдээлсэн байна.

Тэрбээр Нусантара дахь өргөөндөө маргаашнаас эхлэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллах ажээ. Ерөнхийлөгчийн ажлын байр нь “Хангарьд” ордон байх бөгөөд тэрбээр дараагийн ерөнхийлөгчид халаагаа өгөхийн өмнө тус ордонд ажиллах гэж байгаа нь зүй ёсны хэрэг, учир нь, шинэ хотын төсөл бол түүний санаачилсан үйл хэрэг” гэж Ж.Видодогийн хэвлэлийн төлөөлөгч Хасан Насби хэллээ.

 

 

Жоко Видодо улсынхаа нийслэлийг Жакартагаас шилжүүлэх санааг 2019 онд анх дэвшүүлсэн юм. Эхлээд нийслэлийг 2024 он гэхэд Калимантан арал руу шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажилд 32 тэрбум доллар төсөвлөсөн байна. Гэвч цар тахлын улмаас төсөл зогсчээ. 2022 оны нэгдүгээр сарын дундуур Ж.Видодод шинэ нийсэлэлийг Нусантара /хойг гэсэн утгатай/ гэж нэрлэхээр шийдвэрлэснээ зарласан юм. 7 дугаар сарын 28-нд тэрбээр шинэ нийслэлд ажиллахаар очсон ба удалгүй хэдхэн хоногийн дараа буцаад Жакартад иржээ.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Прабово Субианто хэлэхдээ, Нусантарагийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, тэнд шилжин очиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Нусантара хот Жакартагаас зүүн хойд зүгт онгоцоор хоёр цаг нисэх газарт, Борнео арлын Индонезид хамаарах хэсэгт, Зүүн Калимантан мужийн нутагт байрладаг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38