Израилын агаарын цохилтод өртөн НҮБ-ын 6 ажилтан амиа алджээ
9 сарын 13. 11:240

Израилын агаарын цохилтын улмаас НҮБ-ын хоргодох байранд байсан Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн /UNRWA/ зургаан ажилтан амь үрэгдсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт мэдэгджээ.

Орон гэрээ орхин явсан палестинчуудын гэр бүлийнхэн орогнож байсан сургууль болон хоёр байшин лхагва гаргийн агаарын цохилтод өртсөн байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, цохилтод өртөн олон арван хүн амь үрэгджээ. “Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эдгээр үйлдлийг яг одоо зогсоох хэрэгтэй” гэж А.Гутерриш X олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

UNRWA уг хэрэг явдлын талаар мөн X хуудсандаа нийтэлсэн бөгөөд нэг удаагийн цохилтоор хамгийн олон ажилтан нь амиа алдсан тохиолдол энэ боллоо гэж мэдэгджээ.

“Дайн эхэлснээс хойш энэ сургууль таван удаа цохилтод өртсөн. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 12 мянга орчим дүрвэгч амьдардаг” гэж UNRWA-гийн мэдэгдэлд дурдсан байна.

Израилын Батлан ​​хамгаалах хүчнийн зүгээс агаарын цохилт өгснөө пүрэв гарагт баталж “ХАМАС-ын командлалын төв дотор үйл ажиллагаа явуулж байсан террорист этгээдүүд рүү оновчтой цохилт өгсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38