Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна
9 сарын 16. 11:590

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж байна гэж Холбооны мөрдөх товчоо ням гарагт мэдэгдлээ.

“Trump International” гольфын клубт гал нээсэн хэрэг гарсны дараа Д.Трампын амь насанд аюул учраагүй тухай түүний сонгуулийн штабаас мэдээлсэн байна. Уг хэрэгт холбогдуулан нэг хүнийг баривчилсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ. Баривчлагдсан этгээд нь Райан Уэсли Роут гэгч болохыг хууль сахиулах байгууллагын гурван эх сурвалж мэдээлсэн байна.

“Бууны хошуу хашаанаас цухуйж байгааг Нууц албаны ажилтан олж харснаар сэжигтэнтэй харц тулгармагц тэрбээр машинд сууж зугтсан бөгөөд хурдны зам дээр машиныг нь зогсоож саатуулсан” гэж Палм Бич дүүргийн шериф Рик Брэдшоу ням гаргийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Зэвсэгт этгээд Д.Трампаас 300-500 метрийн зайд байсан гэж Нууц албаны нэгэн ажилтан мэдээлжээ. Хууль сахиулагчид сэжигтнийг байрлаж байсан газраас АК-47 загварын буу, GoPro камер болон үүргэвч зэргийг олсон тухай Р.Брэдшоу мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар Д.Трампын амь насанд аюул учраагүй гэдгийг сонсооод “тайвширсан” бөгөөд нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж Цагаан ордноос мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38