Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ
9 сарын 17. 11:140

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.

Райан Р гэх уг этгээдийг ял шийтгэл эдэлж байсан хэдий ч галт зэвсэг эзэмшсэн, серийн дугаарыг нь “балласан” галт зэвсэг эзэмшсэн хэргээр буруутгасан байна.

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаргийн 13:30 цагийн орчимд АНУ-ын Нууц албаны ажилтан Флорида муж улсын Уэст-Палм-Бич хот дахь “Trump International” гольфын талбайн бутнаас бууны ам цухуйж байгааг анзаарчээ. Нууц албаны ажилтныг гал нээсний дараа сэжигтэн буугаа хаяж, машиндаа суугаад зугтсан бөгөөд түүний байрлаж байсан газраас галт зэвсэг, үүргэвч, дуран, GoPro камер олджээ. Хууль сахиулагчид түүнийг Палм-Бич хотын зэргэлдээх зам дээр саатуулсан байна.

Цагдаа нар сэжигтэн этгээдийг Райан Р гэдэг эрэгтэй болохыг тогтоожээ. Тэрбээр Хавайд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд боломжийн үнэтэй орон сууц барьдаг гэж хэвлэлүүдэд бичсэн байна. Сэжигтэн Украиныг тууштай дэмжигч байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд улс төр, цаг үеийн үйл явдлын талаар байнга бичвэр нийтэлдэг, тэр дундаа Д.Трампыг шүүмжилдэг байсан гэдгийг хэвлэлүүдэд онцолжээ.

АНУ-ын Нууц албанд илүү олон бие бүрэлдэхүүн хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын амийг хөнөөх оролдлогын дараа мэдэгджээ. “Нууц албанд илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд Конгресс тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж би бодож байна” гэж Ж.Байден Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Хоёр сарын өмнө Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг гарч, улмаар Нууц албаны дарга Кимберли Читлийг огцруулахад хүргэсний дараа тус албыг шалгаж эхэлжээ. Тус алба долоодугаар сарын 13-нд болсон халдлагын дараа Д.Трампын аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг чангатгасан байна. Уг халдлагын үеэр зэвсэгт этгээдийг Нууц албаны ажилтнууд буудан хөнөөсөн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04