БНСУ: Нярайн гар, хөл, амны халдварт тууралт сүүлийн 10 жилд байгаагүйгээр өслөө
7 сарын 29. 15:530

Өмнөд Солонгост 0-6 насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчлөл сүүлийн арван жилд байгаагүйгээр нэмэгдэж, цар тахал болон дэгдэх хэмжээнд эрсдэл үүсгэж байгаа учир эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулах болжээ.

Энэ төрлийн өвчлөлд урьдчилан сэргийлэх тарилга байхгүй учир эн тэргүүнд хувийн ариун цэвэр сахих нь нэн чухал гэнэ.

БНСУ-ын халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх газраас өнөөдөр/07.29/ ил болгосон түүвэр тандалтын дүнгээр энэ сарын гурав дахь долоо хоногт амбулаторийн 1000 нярай болон бага насны хүүхдэд ноогдох халдварын тоо 78.5 хувьд хүрч, 2019 оны 77.6 хувиас давсан нь сүүлийн арван жилд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.

Цаашлаад энэ өвчний тархалт өнгөрсөн сарын сүүлээр 58.1 хувь байсантай харьцуулахад ийнхүү нэг сарын дотор 35 хувиар нэмэгдсэн нь энэ юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цар тахлын үед энэ өвчний эсрэг сүргийн дархлаа суларсан тул эхний ээлжинд хувийн ариун цэвэр сахих чадваргүй, дархлаа сул бага насны хүүхдүүд хамгийн их халдвар авч байгаа аж.

Уг өвчнийг үүсгэгч нь ихэнхдээ энтэровирусийн овогт багтдаг кокссакиэвирус байдаг авч зарим тохиолдолд өөр вирусээр үүсэх нь бий тул өмнө халдвар аваад эдгэж байсан, дархлаа тогтсон хүн ч өөр вирусээр энэ өвчинд өртөх эрсдэлтэй юм байна.

 

 

Шинж тэмдгийн хувьд, халдвар авсан хүний гар, хөл, амаар тууралт гарахаас гадна халуурч, хоолны дуршил арилж, хоолой өвдөж, тамирдах бөгөөд халдвар авснаас хойш хоёроос гурван өдөрт илэрч, цаашдаа тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран долоогоос арван хоногт нэмэгдэх, эсвэл багасдаг гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04