К.Харрист саналаа өгөхийг Б.Айлиш шүтэн бишрэгчдэдээ уриалжээ
9 сарын 18. 11:280

Америкийн поп од Билли Айлиш болон түүний уран бүтээлийн хамтрагч, ах Финниас О’Коннелл нар дэд Ерөнхийлөгч Камала Харрисын төлөө саналаа өгнө гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.

Ингэснээр тэд ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн дараагийн олны танил эрхмүүд боллоо.

Камала Харрис, Тим Уолз нар бидний нөхөн үржихүйн эрх чөлөө, манай гараг дэлхий хийгээд ардчиллыг хамгаалахын төлөө тэмцэж байгаа тул бид тэдний төлөө саналаа өгнө гэж Б.Айлиш X олон нийтийн сүлжээний хаягтаа нийтэлсэн дүрс бичлэгтээ мэдэгдсэн байна.

“Бидний амьдрал, эрх чөлөө, ирээдүйг хэт давруу үзэлтнүүд хянахыг зөвшөөрч болохгүй. Тэднийг болоод аюултай "Project 2025" хөтөлбөрийг зогсоох цорын ганц арга зам бол Камала Харрист саналаа өгч, сонгох явдал юм” гэж О'Коннелл хэлжээ.

Түүнчлэн тэд эрт саналаа өгөхийг шүтэн бишрэгчид, дэмжигчдэдээ хандан уриалсан байна.

“Өнөөдөр бол сонгогчдын бүртгэлийн үндэсний өдөр, та бүхнийг “iwillvote.com” цахим хуудас руу нэвтрэн өөрсдийн мэдээллийг шалгаж, бидэнтэй адил эрт саналаа өгөхийг уриалж байна” гэж О'Коннелл хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн супер од Тейлор Свифт мөн дэд Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа олон нийтэд зарласнаар түүнийг сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлэх эсэх талаар олон сарын турш үргэлжилсэн таамаглалд цэг тавьсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04