Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна
9 сарын 19. 11:210

Канадын алдарт найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын дараах шинэ уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна. Тодруулбал, кино найруулагч удахгүй хэвлэгдэн гарах “Хирошимагийн сүнснүүд” номоор кино бүтээх эрхийг худалдаж авсан бөгөөд атомын бөмбөг хаясан тухай түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног найруулах бодолтой байгаа ажээ.

Америкийн зохиолч Чарльз Пеллегриногийн “Хирошимагийн сүнснүүд” номыг “Blackstone Publishing” компанид хэвлэж 2025 оны наймдугаар сард худалдаанд гаргана. Энэ ном бол 2015 онд уншигчдын хүртээл болсон “Хирошимагаас ирсэн сүүлчийн галт тэрэг” номын дараагийн бүтээл бөгөөд уг номыг мөн кино бүтээлд ашиглах гэнэ.

Ж.Кэмероны шинэ кинонд Дэлхийн II дайны үед Японд хаясан атомын бөмбөгөөс хоёулангаас нь амьд үлдсэн цорын ганц хүн болох 29 настай инженер Цүтомү Ямагүчигийн бодит түүхийг өгүүлэх ажээ. Тэрбээр 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийнхэн Хирошимад бөмбөг хаях үед тэнд ажлаар явж байсан бөгөөд маргааш нь галт тэргээр Нагасаки руу буцаж ирээд наймдугаар сарын 9-ний өдрийн атомын бөмбөгөөс амьд үлджээ. Атомын бөмбөг хаясны улмаас 110-210 мянган хүн амиа алдсан гэх тооцоо бий.

Ж.Кэмерон бол “Терминатор”, “Харь гаргийнхан” киногоороо алдаршсан дэлхийн хамгийн нэртэй найруулагч бөгөөд “Аватар”, “Аватар-2”, “Титаник” зэрэг бүх цаг үеийн шилдэг дөрвөн киноны гурвыг нь найруулснаараа алдартай билээ. Шинэ бүтээлийн хувьд 1997 оны “Титаник” киноноос хойш найруулсан анхны “Аватар”-аас өөр кино болох юм. Өдгөө Ж.Кэмерон 2025 оны 12-р сард нээлтээ хийх “Аватар: Гал ба Үнс” кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүнээс цааш “Аватар”-ын дахин хоёр анги кино гарах төлөвтэй байгаа боловч тэдгээрийг найруулах саналаас татгалзаж магадгүй хэмээн ярьсан удаатай.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37