Кино үйлдвэрлэлд хиймэл оюун ашиглахыг Калифорнид хязгаарлажээ
9 сарын 19. 11:230

АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг кино үйлдвэрлэлд, тэр дундаа нас барсных нь дараа ашиглахыг хязгаарласан хоёр хуульд гарын үсэг зурлаа. Энэ тухай Америкийн телевиз, радиогийн уран бүтээлчдийн холбоо (SAG-AFTRA) мэдэгдэв.

Кино үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан (AI) ашиглахтай холбоотой болзошгүй эрсдэлээс эл салбарын төлөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актуудыг баталлаа гэж мэдэгдэлд дурджээ. Шинэ хуулиудын нэгд зааснаар, жүжигчний дуу хоолой, дүр төрхийг дижитал хэлбэрээр ашиглахыг зөвхөн тухайн уран бүтээлчийн эрх ашгийг хуульч, үйлдвэрчний эвлэл төлөөлж байгаа тохиолдолд л зөвшөөрнө. Энэ нь АНУ-д батлагдсан анхны ийм хууль эрх зүйн акт болохыг онцолжээ.

Хоёр дахь гарын үсэг зурсан хуульд нас барсан хүний дүр төрх, дуу хоолойн дижитал хуулбарыг өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглосон байна. "Хиймэл оюун ухаан нь зугаа цэнгэлийн салбарын уран бүтээлчдэд төдийгүй бүх салбарынханд аюул учруулж байна” гэж SAG-AFTRA-гийн дарга Фрэн Дрешер хэлжээ.

Кино үйлдвэрлэлд АI ашиглахыг хязгаарлахыг шаардсан жүжигчдийн ажил хаялт Холливүүдэд өнгөрсөн онд болсон билээ. Ажил хаялтын улмаас АНУ-ын кино үйлдвэрлэл бүхэлдээ зогссон. Жүжигчид мөн цалингаа нэмүүлэх, илүү цагийн мөнгө олгохыг шаардаж байсан юм.

АНУ-ын Калифорни муж улсад “Paramount”, “Sony Pictures”, “The Walt Disney Company”, “Warner Bros.” зэрэг тус улсын хамгийн том кино студиүд байрладаг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37