Спортын бус авир гаргасан Гүржийн жүдочийн эрхийг хасжээ
9 сарын 19. 11:510

Парисын Олимпын жүдогийн барилдааны үеэр спортын бус авир гаргасан Гүржийн жүдоч Гурам Тушишвилигийн тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хасжээ. Энэ тухай Олон улсын жүдогийн холбооны /IJF/ цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хэрэг явдал 8 дугаар сарын 2-ны өдөр болсон бөгөөд +100 кг-ийн жингийн ¼-ийн шигшээ барилдаанд Гүржийн жүдоч Олимпын 3 удаагийн аварга Францын тамирчин Тэдди Рине-д ялагдсаныхаа дараа дээрх зохисгүй үйлдлийг хийжээ. Барилдааны төгсгөлд Рине иппон үнэлгээгээр цэвэр ялсны дараа Г.Тушишвили өрсөлдөгчөө жийж унаган, нүүрэнд нь гараа хүргэж, босох гэхэд нь түлхэн унагаасан байна. Энэхүү үйлдлийн дүрс бичлэгийг үзсэний дараа ОУЖХ-ноос Тушишвилиг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан тул тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхгүй болжээ.

Улмаар Гүржийн жүдочийн эрхийг 2024 оны наймдугаар сарын 30-наас 2025 оны хоёрдугаар сарын 25-ныг хүртэл хассан байна.

Өдгөө 29 настай Тушишвили Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн ба 2018 оны дэлхийн аварга жүдоч юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37