АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ сүүлийн дөрвөн жилд анх удаа буурууллаа
9 сарын 19. 11:520

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр бууруулж, 4.75-5 хувь болголоо.

Бодлогын хүүг 5-5.25 хувьд болгож бууруулна гэж “Trading Economics” цахим хуудсанд явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид таамаглаж байв. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард бууруулж байсан бол өнгөрсөн оны долоодугаар сард 5.25-5.0 хувьд хүргэж нэмэгдүүлснээсээ хойш найман хурал дараалан энэ түвшинд хэвээр үлдээсэн юм.

Инфляц буурахтай холбоотой өөдрөг төсөөлөл, эрсдэлийн тэнцвэрийг харгалзан Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо хүүг бууруулах шийдвэр гаргажээ. “Сүүлийн үеийн үзүүлэлтүүд нь эдийн засгийн идэвхжил тогтвортой хурдацтайгаар нэмэгдсээр байгааг харуулж байна. Ажлын байрны тооны өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин өссөн хэдий ч доогуур түвшинд хэвээр байна. Инфляцыг 2 хувь руу бууруулах зорилтод ойртсон боловч зарим талаараа өндөр хэвээр байна" гэж лхагва гарагт болсон хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо нь ажил эрхлэлт болон инфляцын түвшнийг урт хугацаандаа 2 хувьд хүргэж бууруулахыг зорьж байгаа юм. Бодлогын хүүтэй холбоотой дараачийн алхмыг хийхдээ ирж буй мэдээлэл, эрсдэлийг үнэлнэ гэж тус хороо мэдэгдсэн байна.

Холбооны нөөцийн сан мөн төрийн сангийн үнэт цаас, төрийн байгууллагуудын өр, ипотекийн зээлээр баталгаажсан төрийн үнэт цаасны эзэмшиж буй хэмжээг үргэлжлүүлэн бууруулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37