2024/02/27: Тойм мэдээ
2 сарын 28. 10:290

Хөнгөн цагаан үйлдвэрлэгч АНУ-ын Alcoa компани 2.2 тэрбум доллароор худалдаж авах саналыг Австралийн Alumina-д тавьжээ

Хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч Alcoa компани Австралийн хөнгөн цагааны салбарын томоохон компанийг худалдан авахаар төлөвлөж буй бололтой. Сүүлийн үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн улмаас хөнгөн цагааны эрэлт өсөж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээ авч буй үйлдэл хэмээн үүнийг дүгнэж болох юм.

Швед улсын НАТО-д элсэх асуудлыг Унгарын парламент соёрхон баталжээ

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Унгарын эцсийн зөвшөөрлийг авснаар Швед улс НАТО-д албан ёсоор элсэх эрхээ хангажээ.

Ж.Байден: Ирэх долоо хоногт гал зогсоно гэдэгт найдаж байна

Катарт үргэлжилж буй Израил ба ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан тухай мэдээлэл цацагдсаны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ. “Галын зогсоох тохиролцоонд хүрэхэд тун ойртсон гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх маань надад хэлсэн” гэж Ж.Байден хэллээ. Израилын гол холбоотон болох Америкийн төрийн тэргүүн Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ тухай мэдэгджээ.

БНХАУ: Энэ оны хамгийн эхний харилцаа холбооны хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ

Хятадын сансар судлалын агентлаг шинэ он гарсаар хамгийн эхний харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

Манчестер Юнайтед клуб 10 тоглогчоо "худалдана"

Тэрбумтан Жим Рэтклифф Английн “Манчестер Юнайтед” клубын хамтран эзэмшигч болсны дараа тус клуб зуны шилжилт хөдөлгөөний цонх нээгдэх үед 10 тоглогчоо худалдахаар төлөвлөж байгаа тухай өдөр тутмын "Manchester Evening News" сонинд мэдээлжээ.

Алдарт Фредди Меркьюригийн эзэмшиж байсан Лондон дахь байшинг худалдана

Домогт Queen хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн эзэмшиж байсан “Garden Lodge” харшийг 30 сая фунт стерлингээр (38 сая ам.доллар) худалдахаар зар тавьжээ.

Жүжигчин Райан Гослинг Оскарын наадмын үеэр “I’m just Ken” дуугаа дуулна

96 дахь удаагийн Оскарын наадам энэ оны гуравдугаар сарын 10-ы өдөр зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл даваа гарагт эх сурвалжуудын мэдээлснээр эл наадмын үеэр жүжигчин Райан Гослинг “Barbie” кинон дээр дуулсан “I’m just Ken” дуугаараа үзүүлбэр үзүүлнэ гэжээ.

Нью-Йоркийн анагаахын сургуулийн оюутнуудыг төлбөрөөс чөлөөлнө

Уолл Стрийтийн томоохон хөрөнгө оруулагчийн 93 настай бэлэвсэн эхнэрээс 1 тэрбум долларын хандив хүлээн авсан Нью-Йоркийн анагаахын сургуулийн захиргаа төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг оюутнууддаа санал болгож байна.

Дэлхийн гар утасны үзэсгэлэн Барселона хотноо нээгдлээ

Энэ онд зохион байгуулагчид "Ирээдүй бол бүхнээс дээгүүр" гэсэн үзэл баримтлалд гол анхаарлаа төвлөрүүлж, ирээдүйн чадавхыг хэрэгжүүлэхийн тулд салбарууд, тивүүд, технологиудийг нэгтгэхийн ач холбогдлыг онцлох юм.

Биткоины ханш 2021 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаагаа 56,000 ам.долларыг давлаа

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын нэгэнд 56,000 ам.долларын үнэлгээтэй байсан ч түүнээс хойш тасралтгүй унасан юм. Харин мягмар гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 56,661.27 ам.долларт хүрчээ.

Бидний хүрээлэн буй орчин шизофренитэй хүнд хэрхэн харагддаг болохыг үзүүлсэн симуляци бичлэг цацагджээ

Хувь хүн өөрийн сэтгэл зүйн байдлыг үнэлж хэлэхэд ч бэрхшээлтэй байдаг атал шизофренитэй хүн өдөр тутамдаа юу туулдагийг төсөөлнө гэдэг бараг л боломжгүй зүйл гэлтэй. Солиорох эмгэг гэгддэг энэхүү эмгэг нь сэтгэцийн хүнд эмгэгүүдийн нэгт тооцогддог. Улмаар Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн сангаас мэдээлснээр дэлхий дахинаа энэхүү эмгэгээр нийт 950 сая хүн шаналдаг гэсэн юм.

17 жилийн дараа эргэн нийлсэн Холливудын алдарт хос өөрсдийн хайрын түүхийг баримтат кино болгон буулгажээ

Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар 17 жил өнгөрсөн хойно эргэн нийлсэн нь тухайн үедээ л олон нийтийг шуугиулж байсан билээ.

Дэлхийн 10 улс 6G сүлжээг хамтран хөгжүүлнэ

Финланд ба бусад есөн улс 6G сүлжээг хөгжүүлэх үндсэн зарчмуудын талаар тохиролцож, тусгай тунхаглал баталсныг Финландын тээвэр, харилцаа холбооны яамнаас Барселонад “Mobile World Congress” үзэсгэлэн нээгдсэнтэй холбогдуулан зарлажээ.

Барууны орнууд цэргээ Украин руу илгээхийг Э.Макрон үгүйсгэсэнгүй

Барууны орнуудын хуурай замын цэргийг Украин руу илгээх боломжийг Парист болсон бага хурлын үеэр хэлэлцсэн боловч хуралд оролцогчид эл асуудлаар зөвшилцөлд хүрээгүй тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтын дүнгийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54