2024/01/08: Тойм мэдээ
1 сарын 9. 12:090

Boeing-737 MAX 9 нисэх онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унажээ

Нэгдүгээр сарын 5-ны өдөр Портлэнд-Онтарио /Калифорни муж улс/ чиглэлд үйлдэж байсан нислэгийн үеэр ослын хаалга салж унасны улмаас Alaska Airlines агаарын тээврийн компани “Boeing 737 MAX 9” загварын нисэх онгоцнуудын нислэгийг зогсоожээ.

Бразилын алдарт хөлбөмбөгчин Марио Загалло таалал төгсжээ

Бразилын алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Марио Загалло 92 насандаа таалал төгссөн тухай Instagram нийгмийн сүлжээн дэх түүний албан ёсны хуудсанд өчигдөр мэдээлжээ.

Э.Блинкений Ойрхи Дорнодод хийх айлчлал Туркээс эхэллээ

Э.Блинкен сүүлийн гурван сарын хугацаанд тус бүс нутагт дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь Газын зурваст төдийгүй Ливан, Израилын хойд нутаг, Улаан тэнгис, Иракт түгшүүрт үйл явдлууд болж байгаа үед тохиож байна.

Японы Гадаад хэргийн сайд Украинд айлчилжээ

Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Украинд ням гарагт гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй тус улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-гийн санд 37 сая ам.доллар хандивлахаа амлалаа.

Бангладешийн сонгуульд эрх баригч нам тэргүүлж байна

Сөрөг хүчний намуудын эсэргүүцсэн Бангладешийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам тэргүүлж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Алтан бөмбөрцөг наадмын шилдэг найруулагчаар Кристофер Нолан тодорлоо

“Шилдэг найруулагч” төрөлд К.Ноланаас гадна, Мартин Скорсезе ("Killers of the Flower Moon"), Селин Сон ("Past Lives"), Гретта Гервиг ("Barbie"), Брэдли Купер ("Maestro"), Грекийн найруулагч Йоргос Лантимос ("Poor Things") нар нэр дэвшсэн юм.

Ш.Мишель Европын парламентын сонгуульд нэр дэвшинэ

Ш.Мишель "De Standaard" сонинд ярилцлага өгөхдөө, миний бие 2024 оны Европын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн, хэрэв Европын парламентын гишүүнээр сонгогдвол одоогийн үүрэгт ажлаа долоодугаар сарын дундуур болох тангараг өргөх ёслол хүртэл гүйцэтгэж, түүний дараа албан тушаалаа шилжүүлэн өгнө гэсэн байна.

"Ханэда" нисэх буудлын хөөрөх буух зурвасыг нээжээ

Токио хотын "Ханэда" нисэх онгоцны буудлын хөөрөх буух зурвасыг өнөөдөр нээжээ. Уг зурвасыг Japan Airlines компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөний улмаас түр хаагаад байсан юм.

Өмнөд Солонгосын жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн өршөөл үзүүлнэ

"COVID-19” цар тахлын улмаас хугацаа нь хэтэрсэн жижиг бизнес эрхлэгчид, эмзэг бүлгийнхний зээлийн төлбөрийг өршөөх асуудлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэлэлцэж байна гэж албаны хүн өнөөдөр мэдээлжээ.

“Алтан бөмбөрцөг” наадмын ШИЛДГҮҮД

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол амжилттай болж, “Barbenheimer”-ын хувьд гайхалтай үдэш байлаа.

Хятадад натри-ион цэнэг хураагуур бүхий цахилгаан машин үйлдвэрлэж эхэлжээ

“Yiwei” маркийн энэхүү шинэ автомашин нь “HiNa Battery Technology” компанийн үйлдвэрлэсэн цилиндр хэлбэртэй, натри-ион цэнэг хураагуураар тоноглогдсон байна. Уг автомашины цэнэг хураагуурын багтаамж нь 23.2 кВт.цаг бөгөөд нэг цэнэглэлтээр 230 км замыг туулах ажээ.

DEET пестицид үр хөврөлийн эс дэх генийн үйл ажиллагааг алдагдуулдаг болохыг тогтоожээ

Америкийн молекулын биологичид шумуултай тэмцэхэд ашигладаг DEET гэдэг пестицид нь үр хөврөлийн эсийн цөмд нэвтэрч, удамшлын мэдээлэл хадгалагдах үйл явцад доголдол үүсгэдэг болохыг тогтоожээ. Улмаар эдгээр эс олноороо үхэж, эс хуваагдах явцад гажиг үүсдэг тухай Харвардын Анагаах ухааны сургуулийн (HMS) хэвлэлийн алба мэдээлэв.

Ж.Байден: Конгресс түр зогсолтоос зайлсхийх тохиролцоонд хүрсэн

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн асуудлаар Конгресс зөвшилцөлд хүрсэн гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Түүний хэлснээр, ийм тохиролцоонд хүрснээр шатдаун буюу төсөв батлагдаагүйн улмаас засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх боломжтой болж байна.

Боинг компанийн нэгж хувьцааны үнэлгээ 8 хувиар буурчээ

Холбооны Нисэхийн Удирдлагын газраас түр хугацаанд Боинг 737 Макс 9 агаарын тээврийн зорчих эрхийг хязгаарласнаар даваа гарагт Боинг компанийн нэгж хувьцааны үнэлгээ буурчээ.

БНХАУ: Тайваньд зэвсэг нийлүүлсэн АНУ-ын батлан ​​хамгаалахын таван компанид хориг тавьжээ

Хятадын Гадаад хэргийн яамны (ГХЯ) хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийж, "АНУ Тайваньд зэвсэг худалдсан нь нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан мэдэгдлүүдийг бүдүүлгээр зөрчиж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46