2024/05/13:Тойм мэдээ
5 сарын 14. 11:500

Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн дөрөв дэх үе шат эхэлжээ

Энэтхэгийн парламентын сонгуулийн 4 дэх үе шат эхэлж, 10 муж улс ба холбооны нутаг дэвсгэрийн иргэд саналаа өгч байна. Тус улс 28 муж улс ба 8 холбооны нутаг дэвсгэрээс бүрддэг ажээ.

А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов

“Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн яам, газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг Холбооны Зөвлөлд санал болгож танилцууллаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Андрей Ремович Белоусовыг томилох асуудлаар зөвлөлдөхийг санал болгов” гэж Telegram сувагт нийтэлсэн Холбооны Зөвлөлийн мэдээлэлд дурджээ.

Социалистууд Каталоны сонгуульд ялжээ

Ням гарагт болсон Испанийн Каталон мужийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Педро Санчесийн тэргүүлдэг Социалист нам хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдын нэр хүндийг өсгөж, салан тусгаарлах үзэлтнүүдийн хөдөлгөөнд цохилт боллоо.

“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр

Германы аварга шалгаруулах тэмцээний 33 дугаар тойргийн тоглолтод Леверкузен хотын “Байер” багийн хөлбөмбөгчид “Бохум” багийг талбайд нь хожсоноор энэ улирлын туршид хожигдоогүй рекорд амжилтаа бататгалаа.

Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна

“Реал Мадрид” багийн удирдлага Олимпын наадмын үеэр Францын шигшээгийн бүрэлдэхүүнд тоглохыг Килиан Мбаппед зөвшөөрөх байх хэмээн найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон илэрхийлжээ. Тэрбээр “Пари Сен-Жермен” клубээс К.Мбаппе явах гэж байгаа тухайд тайлбар хийхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ

Манай гараг дэлхий сүүлийн 20 жилд тохиогоогүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөний улмаас Америкийн тэрбумтан Илон Маскийн "SpaceX" компанийн хиймэл дагуулын "Старлинк" сүлжээний үйлчилгээ муудсан тухай тус компани бямба гарагт мэдэгджээ.

75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй

Ерөнхий сайд Нарендра Моди 2025 онд 75 нас хүрснийхээ дараа албан тушаалаасаа огцрохгүй гэж Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах өмнөд нутгийн Хайдарабад хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ

Дуурь, хип хоп жанрыг хослуулсан энэхүү дуу шүүгчдийн санал хураалтад тэргүүлж, 24 настай дуучин 591 оноогоор тэргүүн байр эзэллээ. Тэрбээр "Eurovision"-д түрүүлсэн анхны нон-байнари /өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйст хамааруулж үздэггүй хүмүүс/ уран бүтээлч болжээ.

Балбын газарчин дээд амжилт тогтоов

Балбын газарч-уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарснаар дэлхийн хамгийн өндөр ууланд хамгийн олон удаа авирсан дээд амжилтаа шинэчиллээ.

Нарны салхийг ажиглах аварга том радио дуран авайг суурилуулжээ

Асар их хүчин чадалтай одон орны энэхүү төхөөрөмжийн техникийн туршилтыг өнгөрөгч баасан гарагт амжилттай гүйцэтгэсэн байна.

Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв

Тэрбээр дүрс бичлэгээр ээлжит мэдэгдлээ хийхдээ, Донецк мужийн зарим газруудад ширүүн тулаан болж байгааг мөн мэдээлсэн байна.

Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ

“Гадаадын агент”-ийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр Гүржийн Дотоод хэргийн яамны ажилтнууд 20 хүнийг баривчилсны дотор ОХУ-ын нэг, АНУ-ын хоёр иргэн байна.

Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант нар Газын өмнөд хэсэгт орших Рафах хотод үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцсэн тухай Төрийн департаментын хэвлэлийн алба ням гарагт мэдээлэв.

“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ

“Бичин гаргийн хаант улс” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ.

Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ

Австрали, Их Британийн физикчид цахиур-29 ба цахиур-30 гэсэн хоёр төрлийн цахиураас изотопын атомуудыг бараг агуулдаггүй маш цэвэр цахиур-28-ыг гарган авах аргыг нээжээ.

Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна

Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Максим Решетников Төрийн Думын Эдийн засгийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жүжигчин Милли Бобби Браун дуучин Жон Бон Жовигийн хүүтэй гэрлэжээ
02024-5-25 14:42
Шизофренийн талаарх олон нийтийн дунд тарсан ташаа ойлголтууд
02024-5-24 22:33
Алдарт “Doge” миймийн Кабосу нохой амьсгал хураажээ
12024-5-24 19:41
Bark Air - Тэжээвэр нохойтой зорчигчдод зориулагдсан анхны авиакомпани
12024-5-24 19:04
2024/05/22: Тойм мэдээ
02024-5-24 11:36
TSMC: Энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар өснө
02024-5-24 4:05
222 жилийн түүхтэй АНУ-ын DuPont химийн компани гурван компани болон хуваагдана
02024-5-24 3:04
Зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл зарласан Nvidia-гийн нэгж хувьцаа 1000 ам.долларыг давжээ
02024-5-23 13:36
Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
12024-5-23 11:54
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
332024-5-22 17:28