Туршилт нь бүтэлгүйтсэн Нейралинк дараагийнхаа “туулайг” эрж байна
5 сарын 20. 11:470

Нейралинк компани тархины чипээ хүн дээр туршсан ч, өөрсдийнх нь мэдээлж байгаагаар туршилтад оролцогчийн тархинд холбосон утаснууд салснаар чипний дохио суларч, төлөвлөгөөний дагуу туршилтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

Гэвч энэ бол тийм ч гэнэтийн бүтэлгүйтэл биш юм. Туршилтад оролцох хүмүүст эмч нар тухайн компани ил тод байдлын тал дээр асуудалтай байгааг удаа дараа анхааруулж байснаас гадна Нейралинк ч, холбооны албан тушаалтнууд ч болзошгүй эрсдэлийн тухай мэс ажилбараас өмнө мэдэж байсан нь хожим ил болсон юм.

Хэдий тийм ч гэлээ Нейралинк анхны “туршилтын туулайгаараа” Ноланд Арбау гэгч эрийг сонгож, ямар ч санаа зовох зүйл үгүй гэж итгүүлэн тархинд нь чипээ суулгасан. Гэвч эхний туршилт бүтэлгүйтсэний дараа Илон Маск сайн дураар тархиндаа чип суулгуулах дараагийн “туулайгаа” яаралтай эрж эхэлжээ.

Харин эхний туршилтад оролцож буй Арбау 2016 онд золгүй байдлаар саажсанаасаа болоод технологи ашиглаж чадахаа байсан ч тархины чипний ачаар олон юм хийж чаддаг болсноо баяртайгаар зарлаж байсан нь саяхан. Гэвч чипнийх нь холболтууд нэг нэгээрээ салахын хэрээр сурсан чадварууд нь эргэж нэг нэгээрээ унтрах түүнд тун амаргүй байгаа талаар тэрээр нулимс дуслуулан ярьсан юм.

Нейралинк Арбаугийн тархин дахь чипний зарим ажиллагааг сэргээх талаараа мэдэгдсэн ч цаашдаа урт хугацаанд хэрхэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалэ: Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18