TSMC: Энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар өснө
5 сарын 24. 4:050

 

Хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани энэ онд санах ойн салбарыг эс тооцвол дэлхийн хагас дамжуулагчийн салбарын борлуулалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 хувиар өснө гэж таамагласан байна.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Клифф Ху Тайванийн Шинчу шинжлэх ухааны парк дахь TSMC-ийн төв байранд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ, "Энэ бол хиймэл оюун ухааны технологийн шинэ алтан үе юм" хэмээн цохон тэмдэглэжээ.

Санах ойн салбарыг эс тооцвол дэлхийн хагас дамжуулагчийн салбарын өсөлт 10 хувиас давна хэмээн таамаглаж байсан TSMC компани энэ таамаглалаа өнгөрсөн сард 10 доошлуулаад байсан билээ. Тэгвэл таамаглалаа ийнхүү дахин өсгөсөн байна.

Дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн статистикийн байгууллага ч мөн энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн өсөлтийн хурдыг 13.1 хувьд хүрнэ хэмээн тооцоолжээ.

Түүнчлэн хиймэл оюун ухааны технологийн халуурлаас үүдэлтэй өндөр эрэлтийн ачаар тус компани хоёрдугаар улирлын борлуулалтаа 30 хувь хүртэл нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа энэ үеэр дурдсан байна.

Өмнөх өдөр нь хиймэл оюун ухааны зах зээлд тэргүүлэгч NVIDIA компани зах зээлийн хүлээлтээс давсан эхний улирлын гүйцэтгэлээ зарласан нь хиймэл оюун ухааны тэргүүлэх чиг хандлага цаашид ч үргэлжлэх болно гэсэн хүлээлтийг үүсгэсэн билээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18