Чехийн Ерөнхийлөгч мотоциклоосоо унаж бэртжээ
5 сарын 24. 13:510

Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгч 62 настай Петр Павел мотоциклтойгоо осолдсоноос болж эмнэлэгт хүргэгджээ.

Албаныхны мэдээлж байгаагаар “Ерөнхийлөгч мотоциклтойгоо осолдож, яаралтай Прагийн цэргийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн. Ноцтой шархдаагүй ч эмч нарын хяналтад байх шаардлагатай байна” гэнэ.

Одоохондоо ослын тухай нарийн мэдээлэл ил болоогүй байна. Чехийн цагдаа нарын мэдээлснээр осол авто зам дээр биш, хувийн уралдааны зам дээр болсон бөгөөд зам тээврийн осол гэж үзэхгүй байгаа аж.

Тэтгэвэртээ гарсан генерал тэрээр мотоцикл унах тун хорхойтой хүн. Ерөнхийлөгч болсон ч хоббигоо орхиогүй юм санж. Тэр байтугай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дуулгагүй мотоцикл унаж яваа бичлэг нь цахим орчинд тарснаас болж олны өмнө уучлал гуйн сайн дураар хамгийн өндөр торгууль төлсөн удаатай.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18