Солонгос хаягийн системийг Монголд нэвтрүүлнэ
5 сарын 24. 15:030

Солонгос туршлагад суурилан Монголын хаягийн системийг орчин үежүүлэн шинэчлэх төсөлд холбогдох албаныхан хамтран ажиллаж байна.

Өнөөдөр(тавдугаар сарын 24) БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яам болон Монгол улсын газрын алба Солонгосын хаягийн системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны төлөөлөгчид энэ оны гуравдугаар сард Монголд айлчлахдаа Солонгос хаягийн системийг танилцуулж, цаашлаад Монголын Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын орлогч Анандын Энхманлай дөрөвдүгээр сард Солонгост айлчилж, Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны Тэнцвэртэй хөгжлийг дэмжих товчооны захирал Им Чоль Онтой уулзсан юм.

Тус уулзалтын үеэр Монголын талаас Солонгос хаягийн системийг Монголд нэвтрүүлэх, цаашид хамтран ажиллах ажлыг албан ёсоор санаачилж, санал тавьсан аж.

Тус ажлын хүрээнд хоёр улс олон улсын хаяг, мэдээллийн системийн стандарт, шинэ технологийн тал дээр туршлага солилцож, ерөнхий суурь мэдээллээс ашиглан шинэчилж, хаягтай холбоотой хууль тогтоомжуудыг эргэн харах бөгөөд тус салбартай холбоотой хүний нөөц, боловсон хүчин бүрдүүлэх зорилгоор дадлагажигч ажилтан солилцох гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18