"Бостон" баг плей-оффын финалд шалгарлаа
5 сарын 29. 11:350

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хагас шигшээгийн цувралын дөрөв дэх тоглолтод “Бостон” баг “Индиана” багийг талбайд нь 105:102-оор хожлоо.

Шилдэг тоглогчоор “Бостон” багийн хамгаалагч Жэйлен Браун 29 оноо авч тодорсон байна. Зочин багаас довтлогч Жэйсон Татум дабл-дабл хийсэн байна. Тэрбээр 26 оноо авч, самбараас 13 удаа бөмбөг авчээ. “Индиана” багаас хамгийн олон оноог хамгаалагч Эндрю Нембхард (24 оноо + 10 оновчтой дамжуулалт) авсан байна.

“Бостон” баг хагас шигшээгийн цуврал тоглолтод дараалан дөрвөн хожил авснаар ийнхүү финалд шалгарлаа. Тус баг “Даллас” ба “Миннесота” (3-0) багуудын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

Финалын шатны цуврал тоглолт зургаадугаар сарын 7-нд эхэлнэ.

“Бостон” баг өнгөрсөн улиралд 82 тоглолтод 64 удаа хожиж, түрүүлсэн юм. Тус баг 17 удаа НБА-гийн аварга болж байсан бөгөөд хамгийн сүүлд 2008 онд аваргалсан байна. 2021-22 оны улиралд тэмцээний плей-оффын финалын цуврал тоглолтод шалгарч байсан бөгөөд тухайн үед "Голден Стэйт" багт 2:4-өөр хожигджээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18